Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудал орчимд агаарын температур -38 хэмд хүрэн хэт хүйтэрч агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй болжээ. Үүнээс шалтгаалан 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн "ОМ301" дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг 11:45 болгон хойшлуулж байгааг "МИАТ" компаниас мэдэгдлээ.
Тус нислэгийн аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:
ОМ301 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 11:45 цагт хөөрч Инчион ОУНБ-д 16:05 цагт бууна.
ОМ302 дугаарт аяллын нислэг Инчион ОУНБ-аас 17:20 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д 20:05 цагт буухаар төлөвлөжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих