Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн өдөр тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа.
Солонгос Улс бол монголчууд хамгийн олноор ажиллаж, амьдардаг гуравдагч хөрш орон бөгөөд 2023-2024 онд манай улсад БНСУ-аас 335,345 жуулчин ирсэн нь гадаад жуулчдын тоогоор тэргүүлж байна.
Энэ нь хоёр улсын ард иргэд хоорондоо зүрх сэтгэлээрээ ойрхон байгаагийн илрэл юм.
Элчин сайд Чой Жин Вон-той уулзах үеэрээ хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Тэр дундаа хоёр орны хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг эрчимжүүлэх, тухайлбал “Солонго-I,II” хороолол, 10 аймгийн дулааны станцын төслийг эрчимжүүлэхэд анхаарахыг хүслээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=38550
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих