АНУ Ираны эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхгүй байх тав хоногийн хугацааг дахин 10 хоногоор сунгаж, ирэх дөрөвдүгээр сарын 6 хүртэл мөрдөхөөр болсон талаар Дональд Трамп энэ сарын 24-нд мэдэгдлээ. Тэрбээр “Хуурамч хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл түгж байгаа ч АНУ, Ираны хоорондын хэлэлцээ тасралтгүй үргэлжилж байна” хэмээн цахим хуудсандаа бичжээ.
АНУ Ираны эрчим хүчний байгууламжийг онилохгүй байгаа ч Израилиас Ливан болон Ираны бусад байршлыг чиглэсэн цохилтууд үргэлжилсээр байна. Израилийн тал баруун Иранд байрлах пуужин болон дрон хөөргөх байгууламжуудад өнөөдрийг хүртэл 20 удаа цохилт өгсөн талаар мэдээлжээ. Харин мөргөлдөөн эхэлснээс хойш Ливанд амиа алдагсдын тоо 1100 давсан байна.
Үүнтэй холбоотойгоор Цагаан ордонд болсон Засгийн газрын хуралдааны үеэр Трампын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Стив Виткофф АНУ-аас Иранд 15 зүйл бүхий энхийн хэлэлцээний саналыг албан ёсоор хүргүүлснийг баталгаажуулжээ.
Ч.Юмчирдулам
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих