Сургалтаар ноолуур бэлтгэх ямаа самнах технологи ажиллагаа, ямааны тавлаг байдал, ноолуур бэлтгэлийн чанарын шаардлага, ноолуурыг чанараар ангилан ялгаж бэлтгэх арга аргачлалын мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.
Монгол Улс Дэлхийн ноолуурын 40-50 хувь буюу жилд дунджаар 9.0 мянган тонн ямааны ноолуур бэлтгэдэг бол Зүүн бүс нутаг улсын хэмжээнд бэлтгэдэг ноолуурын 13-15 хувийг бэлтгэдэг.
Дорнод аймгийн засаг дарга Ш.Ёл сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Малчдын амьжиргааны эх үүсвэрийн нэг болох ноолуурын зах зээл дэх үнэлэмжийг өсгөхийн тулд бид ноолуурынхаа чанарт анхаарах ёстой. Үүний тулд олон улсын стандартын дагуу бэлтгэх нь чухал. Өнөөдрийн сургалт малчид, хоршоологчид маань маш чухал сургалт болж байна.
Цаашид энэхүү сургалтыг сумдад, малчдын түвшинд хүргэж нутагшуулан хэрэгжүүлэх болно” гэдгийг онцоллоо. Мөн Дорнод аймаг малын эрүүл бүсийг байгуулж, чанарлаг түүхий эдийг бэлтгэн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхээр зорьж ажиллаж буйгаа илэрхийлэв.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=39060
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих