Аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар засаг даргын орлогч
М.Бадамсүрэн нийт агентлагийн дарга нарт 2015 оны төсөвт суулгуулах
төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалтын саналаа эртнээс бэлтгэхийг
анхаарууллаа.
Дорнод аймагт хийгдэж буй хөрөнгө оруулалтууд нь улсын болон аймгийн, сумдын гэсэн үндсэн гурван эх үүсвэрээс орж ирдэг. Аймагт чухал шаардлагатай томоохон ажлуудыг улсын төсөвт суулгуулснаар орон нутгийн төсвийг хэмнэх юм. Ирэх оны улсын төсвийн төслийг боловсруулах явц 7-р сарын 15 гэхэд дуусч сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэх гэж байгаа. Тиймээс улсын төсвийн төсөлд санал болгох ажил, хөрөнгө оруулалтын төслүүдээ дээрх хугацааны өмнө яаралтай бэлэн болгох шаардлагатай гэж байна.
Төсөлд тусгуулах саналаа бодит тооцоо, судалгаанд тулгуурлаж хийх тусам дэмжигдэх магадлал ихэснэ. Харин энэ ажилд хойрго хандаж, тулгамдсан асуудлаа шийдүүлэх боломжийг ашиглаж чадахгүй бол салбарын ажил доголдолтой байна гэж үзнэ хэмээн нийт агентлаг хэлтсийн дарга нарт сануулсан юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих