КИЕВ. /Ukrinform/. Өнөөдөр Украины нийслэл Киев хотод Тарас Шевченкогийн (Украины яруу найрагч, зохиолч, төр, нийгмийн зүтгэлтэн...) хөшөөний ойролцоо болсон жагсаалын үеэр тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюк үг хэлэхдээ, "Украин бол энх тайван улс. Крымын хямралыг шийдвэрлэхийн төлөө манай улс чадах бүхнээ хийж байна, хийх ч болно. Гэхдээ газар нутгаасаа нэг сантиметрийг ч өгч чадахгүй” гэлээ.
"Манай улсын ард түмэн, бидний гэр бүл, Европын ирээдүйн эсрэг цэргийн түрэмгийллээ хөрш улс эхлүүлсэн. Бид эв нэгдэлтэй байх нь ОХУ-д барих ганц хариу арга хэмжээ байх болно. Бид зөв замаар явж байна. Энэ бол бидний газар нутаг. Бид бүгдийн аав, өвөө нар энэ газар нутгийн төлөө цусаа урсгаж явсан. Украины газар нутгаас бид ганц сантиметрийг ч өгөхгүй” гэж Украины Засгийн газрын тэргүүн хэлсэн юм.
Түүний хэлснээр, өнөөдөр Украин улс тусгаар тогтнолынхоо түүхэн дэх хамгийн том сорилтуудтай тулгарч байна.
Эдгээр сорилтыг бид даван тулж чадах уу? гэж тэрбээр асуугаад, мэдээж энэ асуултын хариулт нь "Тийм ээ, бид чадна” гэх хэрэгтэй гэв.
Г.Доржханд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих