Өнгөрдөг хавраас эхлэн Мобиком корпорацийг тойрсон хэл ам
үргэлжилсээр л... Олон тооны ажилчдаа цомхотгосон. Ажлын цомхотголд
орсон ажилчдадаа нөхөн төлбөр олгохгүй харин 9911-тэй дпугаараа
барьцаалсан гэх мэтээр үргэлжилнэ.
Харин энэ удаа "Гэрээгээ шинэчлээд шинэ нөхцөл, хөнгөлөлттэй тарифаар үйлчлүүлээрэй” хэмээн уран сайхан үгээр хэрэглэгчдийнхээ анхаарлыг татлаа. Сарын суурь хураамжаас хамааран ярианы эрх нэмэгдэн, 10 GB хүртэлх дата хэрэглээ дагалдах юм байна.
Гэтэл энэхүү өнгөлөн далдлалтын ард "хэрэглэгчдээсээ бусад үүрэн холбооны дугаар хэрэглэхгүй байх тухай хэрэглэгчийн гарын үсэг"-ийг цуглуулж байгаа аж. Энэхүү үйлдэлд хэрэглэгчид дургүйцэн "хэн ямар дугаараа хэрэглэхээ заалгахгүй сонголт хийх нь хувь хүний эрхийн асуудал" хэмээн дургүйцлээ илэрхийлж байна.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих