Халхын голын байлдааны ялалтын 75
жилийн ойг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас
сонины нийт сэтгүүлчдийн дунд "Нэр нь тодроогүй Халхын голын баатрууд”
сэдэвт нийтлэлийн уралдааныг зарлалаа.
Уралдааны зорилго Халхын голын
байлдаанд оролцож явсан нэр нь тодроогүй эгэл хүмүүсийг
тодруулах, баатруудын гавъяаг мөнхжүүлэх, ахмад дайчдыг алдаршуулах,
хүүхэд залуучуудыг түүхээрээ бахархах, эх оронч үзэл хүмүүжлийг
төлөвшүүлэхэд оршиж буй аж.
Уралдаанд оролцох сэтгүүлчийн бүтээл дараах шалгуурыг хангасан байх ёстой юм.
- Хувь хүний түүхэн бодит баримтад тулгуурласан байх,
- Сэдвийн хүрээнд шинэлэг санаа тусгасан байх,
- Төвийн хэвлэлд нийтлүүлж, олны хүртээл болгосон байх,
- Бодит баримт, мэдээллийн эх үүсвэрийг тодорхой гаргах,
- Нийтлэл сонины ½ хэмжээнээс доошгүй байх ба тухайн нийтлэлийг хэвлүүлэхдээ Баянгол дүүргээс зарласан уралдаанд зориулан бичсэн гэдгийг сониндоо баталгаажуулсан байх аж.
Хугацааны тухайд: Бүтээлийг энэ сарын 20-ныг хүртэл Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар /Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба/-нд хүлээн авах гэнэ
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=4431
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих