Англи улсын иргэн Ashli, Robbi нар Монгол улсын баруун хязгаараас
зүүн хязгаар хүртэл явган аялал хийж байна. Тэд өнөөдөр манай аймагт
ирлээ. Нийтдээ 2500 км 70 гаруй хоногийн турш туулжээ. Энэ аялал нь
тэдний анхны аялал бөгөөд манай улсыг хүн ам цөөтэй атлаа зэрлэг онгон
байгальтай гэдгээр нь сонгож аялалаа эхлүүлэхээр шийдсэн гэнэ. Аян замын
туршид олон адал явдалтай таарсан тэдний аялалыг улам амттай болгож
байгаа гэнэ. Баян-Өлгий аймгаас гараагаа эхлүүлсэн тэд зам зууртаа
монгол ахуйтай танилцаж малчин айлд хонож, монгол хоол идэж явсан ихэд
таалагдсан гэнэ. Тэр тусмаа хуушуурыг үнэхээр амттай хоол гэж онцгойлов.
Монголын баруун хязгаарт цаг агаар харьцангуй хүйтэн байсан бол төвийн нутгаар орж ирэхэд дулаахан тааламжтай санагдсан аж. Аялагчид өөрсдийн бүхий л хэрэгцээт зүйлсээ жижиг тэргэнд ачин чирч явна. Ачаа нь нийтдээ 100 орчим кг юм байна. Эдгээр залуус нь Англид хувийн студтэй бөгөөд томоохон ТВ сувгуудад нэвтрүүлэг бэлдэж өгдөг аж. Тун удахгүй Монголоор явсан тухай нэвтрүүлгээ нутгийнхаа тв-гээр цацах гэнэ. Монголчуудын элгэмсэг найрсаг зан тэдэнд маш их таалагдсаныг онцолж байлаа. Мөн Монголын талаас чоно, зээр, тарвага гэхчлэн олон амьтадын зураг байгалийн гоо сайхныг дуран авайдаа буулгасан байна.
Н.Мөнхсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих