Тархинд төмөр хуримтлагддаг дэлхийд ховор өвчин анх
удаа монгол охинд илэрсэн талаар ар гэрийнхэн нь хэвлэлийнхэнд
мэдээллээ. Г.Номин-Эрдэнэ гэх дөрвөн настай охин энэ аюулт өвчнөөр
өвчилжээ. Энэ өвчин нь нуугдмал хэлбэрээр явагддаг бөгөөд хүүхэд гурван
нас хүртлээ эрүүл өсч, дөрвөн нас хүрэхэд тархинд төмөр хуримтлагдаж
өвчин хүндэрч эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд өсч том болохын
хэрээр тархинд нь төмөр хуримтлагдаж мэдрэлийн системийг гэмтээж,
улмаар хөдөлгөөн, булчингийн үйл ажиллагааг зогсоож үхэлд хүргэдэг
ажээ.
Тэднийх өнгөрсөн жил энэ өвчнөөр таван настай охиноо алджээ. Энэ өвчин дэлхийд ховор төдийгүй генийн шинжилгээгээр оношлогддог аж. Охины эцэг, эх хоёр дахь хүүхдээ алдахгүйн тулд багагүй хөөцөлдсөний үр дүнд АНУ-д шинжилгээ, оношлогоо болон эмчилгээнд хамрагдахаар болжээ. Гэвч тэдэнд 100 сая төгрөг хэрэгтэй болсон байна. Тиймээс манай гэр бүлд туслана уу хэмээн хэвлэлийнхэнд хандсан юм. Г.Номин-Эрдэнэ охинд туслахыг хүсвэл та доорхи утсаар мессэж илгээх буюу дараахь дансанд сэтгэлийн хандив өргөж болох нь.
Мессеж илгээх утас:
Зөвхөн Мобикомын хэрэглэгч-159700
Хандивын данс: Худалдаа хөгжлийн банк долларын-499225804
Данс эзэмшигч: З.Даваасүрэн Хас банк-5000591758
Хаан банк: 5027685272, Төрийн банк: 104400023314
Fasebook: Zunzendorj Davaasuren, Ganbat Ganerdene, itgeliin zahidal
Утас: 99056389, 88096389, 99296389, 96056389
Н.ДАЯН /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих