Дэлхийн цуутай баячууд, Холливудын одод хөрөнгө мөнгөнөөс гадна эд
эрхтнээ хүртэл олон зуун саяар даатгуулдаг. Тэгвэл Монголын тэргүүн
баячууд ч энэ жишгээс хоцорсонгүй. Гэхдээ Монголын баячууд эд эрхтэн, эд
хөрөнгө, эхнэр хүүхдийнхээ эрүүл мэндийг даатгуулахаас илүүтэйгээр
хурдан морьдоо даатгаж, түүндээ их хэмжээний мөнгө төгрөг зарцуулах
болжээ.УИХ-ын гишүүн "Мон-Уран”-ы босс Х.Наранхүү гэхэд хурдан моринд
гар татдаггүй нэгэ. Алдарт шарга азаргандаа зориулан хагас тэрбумаар
хөшөө босгож, морио эмчлүүлэхийн тулд Герман руу онгоц хөлсөлж байсан
энэ цуутай баян эр хурдан морио гэмтэж, бэртэх, өвдөж зовох бий гэдгээс
тун их айдаг гэнэ. Амгалан төрийн ажнай шарга” хэмээн төрийн цолтой,
цуутай хурдан энэ хүлэг 2000 онд шүдлэн насандаа, 2002 онд соёолон
насандаа, 2004, 2007, 2008, 2009 онуудад улсын их баяр наадамд нийт
зургаан удаа түрүүлж, 2001 онд хязаалан насандаа, 2003 онд азарганд тус
тус айргын 4-т хурдалж байсан үүнээс гадна Монголын шигшмэл Их хурд
уралдаанд нэг түрүүлж нэг аман хүзүүдсэн бөгөөд бүсийн наадмуудад гурав
түрүүлж нэг айрагдаж уралдсан цагаасаа хойш нийт улс бүсийн наадмаас 10
түрүү 4 айраг хүртсэн. Гэвч хөл нь гэмтэж, түүний эмчилгээний зардалд л
гэхэд 500 гаруй сая төгрөг зарцуулж байжээ. Тиймээс Х.Наранхүү уяач
хаширлаж хурдан морьдоо даатгалд хамруулж эхэлжээ. Түүний нэрийг сүүлийн
үед Монгол даяар цуурайтуулж байгаа Наран хээр морио хамгийн үнэтэй
буюу 500 сая төгрөгөөр даатгуулжээ. Улсын их баяр наадамд нэг аман
хүзүүдэж, ММСУХ-ны санал санаачлагын дагуу Засгийн газрын шийдвэрээр
зохиогддог бүсийн наадамд гурав түрүүлж, хоёр айрагдаад байгаа Наран
хээр морь бас л энэ цагийн цуутай хурдан хүлгүүдийн нэг.Түүнд зориулан ...Хурдны өлгий нутгийн унага
Хаянхярваа бурханы газрын унаа
Ажнай шаргын арыг залгасан
Амгалан төрийн молор эрдэнэ ээ... гэсэн дуу хүртэл бий. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Батхүү ч бас хурдан хүлгүүдээ даатгуулжээ. Тэднээс хамгийн өндөр үнээр даатгалд хамрагдаад байгаа нь алдарт "Соёмбо зээрд”. Энэхүү хурдан хүлгэндээ зориулан эрхэм гишүүн Г.Батхүү бас л дуу хүртэл зохиосон.
Толин хулын тоосонд хийморь зүггүй наадна
Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадна
Соёмбо зээрдийн тоосонд самсаа шархиртал наадна
Соёмбот далбаандаа мөргөхөд сэтгэл гэгэлзэн наадна гэдэг дуу өнөөдөр
Монгол хүн бүрийн чихэнд хоногшиж үлдсэн байх юм. Г.Батхүү гишүүний
"Соёмбо зээрд” соёмбо тамгатай, өдгөө бүсийн наадмын 4 аман хүзүү, улсын
наадмын 1 айргийн эзэн болоод байгаа аж. Түүнд Тод манлай уяач гэдэг
эрхэм цолыг авчирсан "Соёмбо зээрд” азаргаа Г.Батхүү 450 саяар
даатгуулсан байх юм. Харин шинэ цагийн баячуудын тоонд бичгдэж байгаа
"Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ морины
даатгалд мөнгө төгрөг хармлаж гар татсангүй. Тэрбээр эрлийз азаргаа 670
сая төгрөгөөр даатгуулсан гэнэ.Сүүлийн үед эрлийз морьдын ангилалд
байнга эхний тавд хурдалж байгаа энэ азарга Монголын баячуудын дунд
алдартай. Түүний үр төлийг авах гэсэн хүмүүс ээлж дугаараа хүлээж,
азарганд гүүгээ гишгүүлэх хүсэлтэй уяачид өдрөөс өдөрт олширч байгаа
гэнэ.
Шударга мн
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=5052
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих