Шинзо Абэ засгийн газраа дахин эмхлэн зохион байгуулсны дараа, тус
орны 5500 гаруй иргэд засгийн газрынхаа ордны ойролцоох Хибия цэцэрлэгт
хүрээлэнд жагсаж, нийтийн өөрийгөө хамгаалах эрхийн хоригийг цуцлахыг
эсэргүүцэж, мөн Шинзо Абэг албан тушаалаасаа огцрохыг шаарджээ.
Мөн өдөр, "Дайны эсрэг мянган хүний зөвлөл" болон "Засгийн газар үндсэн хуулийн 9-р заалтад өөрчлөлт оруулахыг эсэргүүцэх хороо"-ноос Хибия цэцэрлэгт хүрээлэнд "Дайныг эсэргүүцэн, үндсэн хуулийн 9-р заалтад өөрчлөлт оруулахыг эсэргүүцэх бүх нийтийн ажиллагаа" гэдгийг зохион байгуулжээ. Арга хэмжээнд, Японы жирийн иргэд, эрдэмтэн судлаач, нам бүлгийн төлөөлөл нийт 5500 гаруй хүн оролцсон байна.
Цуглаан дууссаны дараа, хүмүүс өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн жагсаал хийжээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=5056
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих