1873 онд Германы эрдэмтэн Эрнст Аббэ эсийг 0.2 микрометрээс илүү нарийвчлалтайгаар харах боломж огт байхгүй гэсэн хязгаарыг тогтоож, 2000-аад оныг хүртэл энэ
төвшний нарийвчлалтай оптик микроскопоор судалгаа шинжилгээ хийж иржээ.
АНУ-ын эрдэмтэн Эрик Бэтзик, Германы эрдэмтэн Стефан Хэлл, АНУ-ын
эрдэмтэн Уильям Моернер нар боломжгүйн хязгаарыг давж, "микроскопийг
супер дэвшилтэт наноскоп" болгосныхоо төлөө энэ оны Нобелийн химийн
шагналтнаар тодорлоо. Тэд уламжлалт цахилгаан микроскопийг шинэ төвшний
лазер наноскопоор сольж, бүх амьд организмын эс молекулын төвшинд хэрхэн
ажилладгийг нарийн харах боломжийг олгосон юм. Цахилгаан микроскоп нь
мэдээж хүн төрөлхтөний түүхэнд маш том ололт байсан ч эсийн ажиллагааг
нарийн судлах боломжгүй, молекулын төвшинд бол зүсэлт хийх байдлаар буюу
эсийг "үхсэн" хойно нь л судлах боломжтой байжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих