Өөрөөр хэлбэл, зарим багш нар авсан хэдэн цалингаараа амьдралаа болгох гэж өр зээлтэй амьдарч байхад боломжийн амьдралтай багш нар нь брэндийн хувцсаар гангарч сургууль дотроо багагүй зиндаархалыг бий болгодог гэнэ.
Захирагчийнхаа гаргасан шийдвэрийг Дорнод аймгийн иргэд тэр дундаа Чойбалсан хотынхон ихэд дэмжиж энэ шийдвэрийг бусад газрууд үлгэр жишээ авч хэрэгжүүлэх ёстой гэж байгаа ч нийслэлийн иргэдээс эхлүүлээд олон нийтийн ихэнх нь шүүмжлэлтэй хандаж байна.
Шүүмжлэлтэй хандаж байгаа иргэдийн хувьд ардчилсан улсад хүний өмсөх зүйхийг зааж хааж боож болохгүй гэж үзэж байгаа юм.
Нөгөөтэйгүүр хэн хөдөлмөрлөж чадсан, хэн сүйхээтэй нь сэтгэл хангалуун амьдарч чаддаг энэ нийгэмд солиолизмийн үе шиг нэгнээсээ дээшээ гарахыг эрмэлздэггүй тийм байдал руу шилжих гэж байна гэж шүүмжлэлийг дагуулж эхлээд байна.
Харин зарим иргэд Хойд солонгос шиг болох нь хэмээн халаглаж суугаа сурагтай. Учир нь БНАСАУ-д л бүх юм яг л ийм дэг жаягтай аль ч сургууль руу нь орсон багш нар нь хүүхдүүдээсээ ялгарахгүй маягтай байдаг талаар онцолж байна.
Гэтэл Чойбалсан Хэрлэнгийн захирагчдын хэлж буйгаар энэ захирамж нь цаашлаад эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй гэж үзэж байгаа аж. Гэвч нийслэлийн иргэд харин ч улсын төсвөөс багш нарт зориулж дүрэмт хувцасны хий дэмий мөнгө урсах гэж байна хэмээн үзэж байгаа юм. Учир нь багш нарын хувцсыг сургууль, улсын төсвөөс гаргадаггүй. Харин тус аймгаас эхлээд одоо гаргаж эхлээд байгаа нь юуных нь эдийн засгийн хэмнэл байхав дээ хэмцээцгээх хүмүүс ч цөөнгүй байна. Цаашлаад багш, сурган хүмүүжүүлэгчид сургуульд дүрэмт хувцсаараа ижилсэх ч сургуулиас гараад л хүссэн хувцсаа хэрэглээд явна шүү дээ. Тэгэхээр дүрэмт хувцас ижилсүүлэх төдий зүйл хийснээр багш нарын зиндаархал, баян хоосны ялгаа арилах гэж үү?
Хийх ажлаа олж ядсан юм шиг иймэрхүү хүний эрх, үзэл бодолд нөлөөлсөн шийдвэр гаргаж суугаа захирагч засаг дарга нарыг ч иргэд ийнхүү шүүмжилж эхэллээ.
24tsag.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=5670
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих