ҮСХ нь Монгол Улсын "Статистикийн
тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн
"Монгол Улсын статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх үндэсний
хөтөлбөр”-ийг батлуулсан. Уг хөтөлбөрт их, дээд сургуулийн оюутнуудад
статистикийн мэдээллийн ач холбогдлыг сурталчлах, таниулах, түүнийг
ашиглах боловсрол, мэдлэг, чадварыг дээшлүүлэх арга хэмжээ
хэрэгжүүлэхээр тусгагдсан.
Энэ ажлын хүрээнд их, дээд сургуулийн сургалтын менежер, номын санч нарт зориулан "Статистикийн тоон мэдээллийг хаанаас авах, хэрхэн ашиглах вэ?” сэдэвт сургалтыг ҮСХ-ны сургалтын танхимд 2014 оны аравдугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Сургалтыг ҮСХ-ны МССТ-ийн дарга, доктор, профессор А.Дэмбэрэл нээж, МССТ-ийн шинжээч Г.Батбуян "Статистикийн тоон мэдээллийг хаанаас авах, хэрхэн ашиглах",
тус төвийн мэргэжилтэн Б.Мягмархатан "Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал 2014 оны эхний 9 сард”, номын санч Д.Ганцэцэг "ҮСХ-ны номын сангийн үйл ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийж, сургалтад оролцсон их, дээд сургуулийн сургалтын албаны менежер, номын санч нарын сонирхсон асуултанд хариуллаа. Сургалтад МУИС, МУБИС, ХААИС, ЭМШУИС, Монгол бизнес ДС, Орхон ИС, Отгонтэнгэр ИС,
Улаанбаатар ИС, Улаанбаатар эрдэм оюу ИС, Мандах бүртгэл ДС, Олон улсын эдийн засаг, бизнесийн ДС, Санхүү, эдийн засгийн ДС, Чингис хаан ДС-иудын 38 сургалтын албаны менежер, номын санч хамрагдаж, статистикийн мэдээлэл тархаалтын үйл ажиллагаа сайжирч байгааг онцлон оюутан, залуус шаардлагатай тоо мэдээллийн цаг алдалгүй www.1212.mn вэб сайт, Монстат, ezStat аппликейшнаас авах боломжтой болсон талаар хэлж, цаашид сургалтыг байнга зохион байгуулах саналыг илэрхийллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих