Цагдаагийн дарга, комиссаруудын шинэ дүрэмт хувцасыг
хурааж авах тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч буулгасан байна.
Учир нь тэдгээр албан тушаалтнуудын шинэ дүрэмт хувцас нь армийн
генерал, маршалынх шиг болсон юм байна. Энэ талаар Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан "Х.Тэмүүжин сайд цагдаагийн
шинэчлэл хийх талаар анх танилцуулж байхдаа иргэндээ үйлчилдэг
цагдаатай болно, дарга нар нь энгийн хүмүүс байна гэж ярьж байсан.
Гэтэл одоо сайд өөрөө комиссар гэдэг цол олгоод, генерал шиг хувцастай дарга нарыг төрүүлээд эхэллээ. Энэ нь шинэчлэлийнх нь агуулга бас манай улсын хөгжил олон улсын чиг хандлагатай зохицохгүй байна. Хэрэв комиссар нь цэргийн дээд цолтой дүйх юм бол түүнийг Ерөнхийлөгч л олгодог хуультай явж ирсэн." хэмээн ярив.
Бид энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харьцас хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулсан юм.
Тэрбээр хэлэхдээ "Бидэнд энэ талаар ямар нэгэн мэдээлэл алга байна. Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан энэ талаар ярьсан байна лээ. Ер нь бол цагдаагийн алба хаагчдын шинэ дүрэмт хувцасны загварыг Ерөнхийлөгч маань өөрөө баталсан шүү дээ. Тэгэхээр энэ талаар П.Цагаан зөвлөхөөс өөрөөс нь асуусан нь дээр байх" гэв.
М.Нандин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих