Сайд, гишүүний давхар албан тушаалыг салгах хуулийн төслөөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг Цагаан сарын өмнө буюу өмнөх намрын чуулган завсарлахаас өмнө завсарлага авсан бол Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслөөр МАН- ын бүлэг завсарлага авч байв. Ингэснээр намрын чуулган ч завсарлаж жил дамжиж нэг хэсэгтээ дарагдсан төслийг одоо гаргаж хэлэлцэх гэж буй нь энэ. Батлагдвал Монголд шинэ хууль болох учир улстөрчдийн болон олон нийтийн анхааралд байгаа юм.
Хуулийн төсөлд олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдэж буй гэр бүлийн гишүүнд тэтгэврийн тодорхой хувь хэмжээг давхар олгохоор тусгасан юм. Хууль батлагдвал ямар үр дагавар гарах, тооцоо судалгаа хийсэн эсэх, төсөвт болон нийгмийн даатгалын санд ямар хүндрэл учруулах, хамрагдагсдын хүрээ нь ямар эсэх зэрэг асуулт нэхэж байлаа.
Заавал20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж тэтгэвэр тогтоолгосон иргэнд энэ хууль үйлчилнэ. Монгол, гадаадад амьдардаг нь хамаагүй. Салсан, эргэж суусан гэдгийг бүртгэлийн газар, харъяа газрын хорооны тодорхойлолт, судалгааг үндэслэнэ. Салаад эргэж суусан бол 10-аас доошгүй жил хамт амьдарсан бол хамтын тэтгэвэрт хамрагдаж болно. Нийгмийн даатгалын сан дээр 2030 он хүртэл бага зэрэг дарамт ирнэ. Учир нь тухайн иргэн нас бараагүй бол тэтгэврээ авах байсан гэж төсөл санаачлагчид тооцсон байна. Хуулийн төсөлд зохицуулсан заалтыг ингэж тайлбарлажээ.
1.3арим улс орон төдийгүй манай улсад олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн хоёр буурлын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа буурал нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа статистик судалгаа байдаг байна. Энэ нь өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтанд орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг байдлаар илэрдэг байна. Үүнээс сэргийлэх зорилгоор "хамтын тэтгэврийн” асуудлыг цаашид бий болгохэрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй юм.
2.Монгол Улсад хамтын тэтгэврийн тухай хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг олон чухал ач холбогдолтой болно.
3.Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй болно. Жишээ нь:
Нэгдүгээр хувилбар. Дорж Дулмаа нар 1980 онд гэр бүл болсноос хойш 33 жил хамт амьдарчээ. Тэд таван хүүхэд төрүүлж үр хүүхэд нь нас биед хүрч тус тусынхаа амьдралаар амьдарцгаасан байна. Дорж 2005 онд Дулмаа 2000 онд тэтгэвэрт гарсан ба өнөөдрийн байдлаар энх тунх аз жаргалтай амьдарцгааж байна. Доржийн өндөр насны тэтгэврийн хэмжээ 350 мянган, Дулмаагийн тэтгэврийн хэмжээ 250 мянган, өрхийн нийт орлого 600 мянган төгрөгийн орлоготой байна. Дорж, Дулмаа нарын тэтгэвэр авах хугацаа 10, 20 жилээр ч үргэлжлэх магадлалтай.
Хоёрдугаар хувилбар. Дорж Дулмаа нар 1980 онд гэр бүл болсноос хойш 33 жил хамт амьдарчээ. Тэд таван хүүхэд төрүүлж үр хүүхэд нь нас биед хүрч тус тусынхаа амьдралаар амьдарцгаасан байна. Дорж 350 мянган төгрөгөөр тэтгэврээ тогтоолгож 2005 онд, Дулмаа 250 мянган төгрөгөөр тэтгэврээ тогтоолгож 2000 онд тэтгэвэрт гарсан байна. Дорж өвчний улмаас 2008 онд нас барсан бөгөөд тэтгэврийн 350 мянган төгрөг нас барсан хугацаагаар дуусгавар болсон. Дулмаа цаашид зөвхөн өөрийнхөө 250 мянган төгрөгөө зарцуулж явна. Дээрх хоёр хувилбараас үзэхэд нийгмийн даатгалын санд ачаалал үүсэх, зарцуулж байгаа мөнгөний олголтод хүндрэлтэй байдал үүсэхгүй юм.
Зууны мэдээ
М.Ган
М.Ган
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=5931
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих