Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл
нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон
говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар цас орно. Салхи
нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс
секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм,
бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
2014 оны 11 дүгээр сарын 01-нээс 2014 оны 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Арваннэгдүгээр сарын 1-нд зүүн зүгийн нутгаар цас орж, говь тал, хээрийн нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 2-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих