"Форбс”
сэтгүүлээс ашиг орлогоороо тэргүүлсэн таван алдартныг шалгаруулдаг
уламжлалтай. Энэ жилийн жагсаалтыг дуучин Бейонсе тэргүүлсэн байна.
"Форбс” сэтгүүлийнхний тооцоолсноор Бейонсе 2013 оноос хойш 115 сая
ам.долларын ашигтай ажиллажээ. Тэрбээр орлогынхоо ихэнх хувийг аялан
тоглолт, шинэ цомгийн ашгаас бүрдүүлсэн байна. Жагсаалтын хоёрдугаарт 64
сая ам.долларын ашигтай ажилласан кантри дуучин Тейлор Свифт орсон бол
Пинк, Рианна, Кэти Перринар удаалсан байна. Дашрамд өгүүлэхэд,
"Форбс”-ын жагсаалтыг олон жил тэргүүлсэн попын хатан Мадонна энэ удаа
таван алдартны тоонд багтаагүй ажээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих