"Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь”
төслийн явц, үр дүнгийн талаар ХУД-ийн 8,13,14 дүгээр хорооны иргэдийн
төлөөлөл болон нийслэл, дүүргийн эрх бүхий хүмүүс нүүр тулсан уулзалтыг
Улаанбаатар зочид буудлын "Хөх асар” танхимд зохион байгуулав.
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй "Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төсөл зургаан аймгийн 14 сум, ХУД-ийн гурван хороонд хэрэгжиж иргэдийн онооны картын аргачлалаар үнэлгээг өнгөрсөн IX сард хийжээ. Уулзалтын зорилго нь сум, дүүргийн хороодын сургууль, эрүүл мэндийн төвийн ил тод байдлыг хангах, иргэдийн санал санаачлагыг төрийн үйлчилгээ, үйл ажиллагаанд нь тусгах, сургууль, эрүүл мэндийн төв нь үйлчилгээгээ иргэдтэйгээ харилцан ойлголцлын үр дүнд хамтын шийдэлд хүргэх зорилт дэвшүүлж, үүнийгээ хэрэгжүүлэхэд орших юм.
Онооны
картын аргачлалаар үнэлгээ өгч дүгнэсэн талаар тус уулзалтыг зохион
байгуулж буй Ардчиллын боловсролын төвийн чиглүүлэгч багш Б.Ундрамаас
тодруулав.
Онооны аргачлал гэдэг нь сонгосон сэдвийн дагуу
иргэд 1-100 баллаар үнэлж нийт үнэлгээний дунджаар тухайн асуудалд
иргэдийн сэтгэл ханамжийн баталгааг дүгнэх систем юм. Судалгаанд Эрүүл
мэндийн төвөөр байнга үйлчлүүлдэг иргэдээс гурван хүн сонгож
сургалтад хамруулдаг. Тэд сурч мэдсэнээ хорооны иргэдэд заах сургагч
багшаар ажилласан. Швейцарын хөгжлйин агентлаг, Азийн сангаас санал
болгосон сум хороодыг сонгож судалгаанд хамруулсан. Архангай аймгаас
дөрөв, Хэнтий, Ховд аймгаас нэг, Сүхбаатар аймгаас хоёр, Дундговь
аймгаас гурван сум энэ судалгаанд хамарсан. Энэ удаагийн уулзалтад
сумдын төлөөлөгчид оролцож байгаа. Тэд нутагтаа очоод "Нүүр тулсан
уулзалт" зохион байгуулж, гарсан үр дүнг бидэнд ирүүлэх юм гэлээ.
Ө.Энхсайхан
МОНЦАМЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих