Казахстаны Ерөнхийлөгч
Н.Назарбаевын ард түмэндээ хандаж гаргасан "Нурлы Жол-Ирээдүйн зам”
хэмээх илгээлт олон улсын, тэр дундаа Төв Азийн улс орнуудын анхаарлыг
маш их татаж байна. Илгээлтийг энэ сарын 11-ний өдөр гаргаснаас хойш Төв
Азийн бүсэд хамрагддаг Тажикистан, Узбекистанаас гадна ОХУ-ын улстөрч,
судлаачид өөр, өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ өгсөөр байгаа юм.
Н.Назарбаев илгээлтийг өөрийн улсын иргэддээ хандаж гаргасан ч Төв Азийн бүс нутгийн бүх улсуудад хамаатай гэдгийг Төв Азийн бүсүүд ийнхүү хүлээн зөвшөөрч байгаа бол барууны ерөнцийнхөн зөвхөн Казахстанд хамаатай, тэд барууны зээлдүүлэгчдээс тусламж авахыг хичээж байгаа, тэр нь бүтэх магадлал муутай учраас хүнд бэрх болж байгаа юм гэх мэтээр "өөрсдийнхөөрөө” тайлбарлаж байна.

Н.Назарбаев
чухам юун тухай хэлсэн болоод ач холбогдол нь ийм өндөр болов. Хариулт
нь энгийн, хүн бүхэн зөнгөөрөө мэдэрч, ойлгож байгаа ч ил гаргаж
хэлж чадахгүй байсан тэр зүйлийг гаргаж хэлснээрээ түүний илгээлтийн
үнэ цэнэ оршино.
Нэгдүгээрт, Н.Назарбаевын илгээлт гэнэтийн байсан. "Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Нөхцөл байдал биднийг улам бүр шавдуулж байна. Тэгэхээр бид хөдлөх хэрэгтэй. Би энэ хурал дээр Казахстаны нийт ард иргэдэд хандан илгээлт гаргахдаа их хүч гаргалаа” гэсэн түүний үгнээс нөхцөл байдал ямар хүнд, хаашаа ч эргэж болох эгзэгтэй байдалд ирснийг мэдэрч болно. Тэрбээр ийм оршил хэрэглээд цааш нь улс орны эдийн засгийн бодлого бүхэлдээ өөрчлөгдөж байгааг ард иргэддээ дуулгасан юм.
"Нурлы Жол” буюу "Гэрэлт зам” гэж нэрлэсэн энэхүү шинэ бодлогын гол цөм нь дэд бүтцийн маш өргөн сүлжээг барьж байгуулах зорилт байх болно гэдгийг тэрбээр онцолжээ. Энэ ажилд 100 гаруй улс орон оролцох хүсэлтээ ирүүлсэн, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь зургаан их наяд тенге буюу 40 тэрбум ам.доллар болно, Казахстан улс өөрөө энэ мөнгөний 15 хувийг л гаргана гэдгийг албан ёсоор зарласан байна. Казахстан улс баялгаа зарж олсон мөнгөнөөсөө тодорхой хэсгийг Үндэсний сан нэртэй санд хадгалдаг.
Одоогийн байдлаар энэ санд нь 105 тэрбум гаруй ам.доллартай тэнцэх хөрөнгө байгаагаас жил бүр тодорхой хэмжээний хөрөнгийг эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор гаргаж байхаар шийдсэн гэдгээ ч хэлжээ. Тус улсын нэг хүн ногдох ДНБ-ий хэмжээ 13.5 мянган ам.доллар байгаа нь Зүүн Европын ихэнх улс, эдийн засгийн өсөлтөөрөө гайхагдаж буй Малайз, Бразил улсын хэмжээнд хүрчээ. Н.Назарбаевын илтгэлд "Манай улсын эдийн засгийн хүчин чадал Төв Азийн улсуудаас хоёр дахин илүү болсон.
Бид өнгөрсөн хугацаанд уйгагүй хөдөлмөрсний үр дүнд ядуурлын төвшинг гурван хувь, ажилгүйдлийн түвшинг таван хувь болгож, их амжилт гаргалаа” хэмээн онцолсон байна. Хэдийгээр ийм нааштай ололт амжилт, гэгээлэг ажлыг хийж чадсан ч хамгийн гол нь ирээдүй ийм байж чадахгүй, бэлтгэлтэй байх ёстой гэсэн санааг илэрхийлсэн нь түүний илгээлтийн гол утга нь юм.
Казахстан улс нефть олборлолтоор дэлхийд 18 дугаар байранд жагсдаг. Улсын төсвийн тал, экспортоос олох орлогын гуравны хоёрыг энэ салбараас бүрдүүлдэг байна. Гэтэл энэ салбараа "явахгүй” гэж үзжээ. ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсон нь цаашид баримтлах бодлогоо бүхэлд нь өөрчлөх хэмжээний нөлөөлөл үзүүлнэ гэдгийг тооцоолсон байна. Хоёр том гүрний эдийн зсаг зогсонги болсноос шалтгаалж нефть бүтээгдэхүүний үнэ унана, тиймээс төсвийн төлөвлөгөөгөө эргэж харах ёстой гэсэн шийдвэрийг Казахстаны Парламент өнгөрсөн аравдугаар сард гаргаж байсан байна. Тиймээс цоо шинэ бодлого төлөвлөгөө гаргаж ирсэн байна.
Энэ нь бүс нутгийн хэмжээний эдийн засгийн бүс байгуулах явдал бөгөөд дэд бүтцэд хөрөнгө оруулах нь чухам яг энэ зорилгоор хийгдэж байгаа ажил юм. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн ажилд ханцуй шамлан орсноор бий болох 200 мянган ажлын байрнаас илүү тэрхүү бүтцээ ашиглаж ирээдүйд эзлэх байр сууриа бэхжүүлэх нь Н.Назарбаевт илүү чухал байна. Газрын шавхагддаг баялгаа зарж байхдаа дараагийнхаа төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлж байгаа хэрэг. Монгол Улсад ОХУ, БНХАУ-ыг холбох газарзүйн ашигтай байрлал байгаа гэдэг шиг Казахстанд БНХАУ-ыг ОХУ-аас гадна Европтой холбох бүр ч ашигтай байрлал байна.
Хэрвээ дэд бүтцийн асуудлаа Казахстан улс маш эрчимтэй шийдээд эхэлчихвэл Монгол Улсын ашиг сонирхолд ч нөлөөлнө. ОХУ, БНХАУ-ыг холбох хийн хоолойг газар нутгаараа дамжуулах өрсөлдөөнд Казахстан манайхтай хамт байгаа гэдгийг бид мартах ёсгүй. Энэ өрсөлдөөн зөвхөн хийн хоолойгоор ч хязгаарлагдахгүй авто зам, төмөр зам ч хамаатай гэдгийг хэлэх хэрэг юу билээ. Өөрөөр хэлбэл, бид ирээдүйд үүсэх Төв Азийн асар их хүчин чадалтай зах зээлийн нэг хэсэг болохыг хүсч л байгаа юм бол одооноос ирээдүйг харж, дэлхийн хэмжээнд хөдлөх хэрэгтэй болж байна.
Н.Назарбаевын илтгэлд дэлхийн эдийн засаг, геополитикт гарч байгаа хүндрэлүүд Казахстанд нөлөөлнө гэж дурьдсан байгаа. Дэлхийн их гүрнүүд тэрсэлдээд эхлэхээр жижгүүдээ хуваадаг жамтай. Болж буй үйл явц бүх улсуудад хамаарна, хэн ухаалаг, түргэн шуурхай хөдөлсөн нь л энэ шалгуурыг давж гарна гэдэг ойлголтыг төрүүлэхүйц байгаа юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Европын холбоо, Украинтай холбоотой хэрэг явдал эхэлж байх үед "Дэлхийг дахин зохион байгуулах цаг болсон байна” хэмээн мэдэгдэж байсан.
Тэгвэл Н.Назарбаевын илгээлтэд "Би өөрийн их туршлагаас харахад ойрын жилүүдэд дэлхий шинээр зохион байгуулагдана. Үүнийг мэдэрч байна” хэмээн яг энэ үгсийг давтсан. Хамгийн анхаарал тамаар нь "Казахстан улс геополитикийн энэ хүндрэлийн яг дунд нь оршиж байна. Тиймээс өмнө нь баримталж байсан бодлого, төлөвлөгөөндөө нэн даруй өөрчлөлт хийж, үүсээд буй нөхцөл байдалд тохируулан засч залруулах зайлшнүй шаардлага гарсан юм. Үүнийг маш яаралтай, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх болно” гэсэн үгс. Түүний энэ үгсийг олон янзаар ойлгож болно. Өөрсдийн байдалтай адилтгаж ч болох юм.
Н.Назарбаев авлигатай хатуу тэмцэнэ гэж мэдэгдсэн нь тус улсын өндөр албан тушаалтнуудын зүрхэнд сум мэт туссан талаар хэвлэлүүд онцолж байна. Тэрбээр "Авлигачдад ямар ч өршөөл байхгүй. Сайд, дарга ч байсан тэр” хэмээн хатуу мэдэгдсэн. Экспортын орлого буурч, эдийн засаг хүндрэх нь ард түмэнд хамгийн хүндээр тусах нь ойлгомжтой. Ийм үед авлига авагчдад өршөөнгүй хандах нь эсэргүүцэл төрүүлж, бослого хөдөлгөөнд ч хүргэх аюултай учир ингэж хэлсэн байж таарна. Байдал үнэхээр хүнд болно гэдэг нь эндээс бас давхар харагдаж байгаа юм. Түүний хэлснийг Дэлхийн банк, ОУВС удахгүй батална гэдгийг ч тэрбээр хэлээд авчээ.
ОХУ-ын чөлөөт эксперт Сафват Бурханов Н.Назарбаевын илгээлтийг сонсоод "ТУХН-ийн орнуудын төрийн тэргүүнүүдээс тэр ганцаараа үүсээд буй нөхцөл байдлын талаар ард түмэндээ нээлттэй, ил тод дуугарч чадлаа. Зөвхөн дуугараад зогсохгүй өөрийн төлөвлөгөө боловсруулсан байна. Бахархахгүй байхын аргагүй” хэмээн өгүүлжээ. Шинээр баримтлах бодлогоор буюу авлига хээл хахуультай тууштай тэмцэж, жижиг дунд үйлдвэрийг амласнаараа дэмжиж чадах юм бол хямрах биш хожих байрлалд байна гэдгийг ч тэрбээр нэмж хэлжээ.
Н.Назарбаевын илгээлт Төв Азийн улс орнуудын өмнөөс оноод хэлчихсэн гэлтэй байсан талаар бүс нутгийн улс орнуудын шинжээч, улстөрчид байр сууриа илэрхийлж байгаа талаар дээр өгүүлсэн. Тажикистаны эрдэмтэн Шокирджон Хакимов улсынх нь экспортын орлогын гол эх үүсвэр болох хөнгөн цагаан болон бусад ашигт малтмалын үнэ ирэх жилүүдэд буурна, тиймээс Казахстанд тохиолдох таагүй явдал Тажикистан төдийгүй уул уурхайгаас орлого олдог бүх улс орнуудад хамаатай” хэмээн цохон тэмдэглэжээ.
Монгол Улс уул уурхайгаас бүрэн хамааралтай, экспортын гол орлогоо БНХАУ-д хийж олдог улс. Энэ утгаараа Н.Назарбаевын зөгнөсөн хямрал бидний тойрохгүй биш дайрна. Тэр тусмаа БНХАУ-д элбэг байдаг нүүрснээс гол орлогоо олно гээд тооцчихсон явж байгаа бидэнд илүү хүнд ч тусч магадгүй. 2015 оны улсын төсөвт 19.8 сая тонн нүүрс гаргана, үнэ нь 50-60 ам.доллар байна гэж тооцсон байсан. Одоо уурхайн аман дээрээсээ 35 ам.доллараар зарж байгааг бодохоор биелэх боломж бага. Тиймээс Казахстан шиг дэд бүтцээ баруун солгойгүй хөгжүүлж чаддаггүй юм гэхэд байгаа хэдэн юмаа зөв зүйлд зарцуулж, гэдсэндээ хөлөө жийлцэлгүй шиг байгаасай гэж эрх баригчдад сануулах гэсэн юм.
Эх сурвалж: www.mminfo.mn

Х.Батсайхан
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=6315
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих