Аль эрт, 20-р зуунд мартагдсан бөөс гэгч амьтан дахин амилсан гэвэл
уншигч та үнэмших үү. Саяхан нэг танилын маань охин цэцэрлэгээсээ
ирмэгцээ толгойгоо майжаад байхаар нь үзтэл бөөс гүйж байх нь тэр.
Гэрээр нь нэг бөөн асуудал болж таарна биз дээ. Өөрсдөөсөө боллоо, яав
ийв болж, хэд хоногийн чөлөө авч өнөөх амьтныг нь цэвэрлээд цэцэрлэгт нь
явуулж. Орой нь ахиад л бөөстөөд ирж дээ. Гэхдээ л хэл ам хийвэл
хүүхдийг нь цэцэрлэгээс хасчих байх гэж эмээгээд одоо болтол чимээгүй л
яваа. Энэ мэтчилэн хүүхэд нь бөөстсөн тохиолдол багагүй гараад байна.
Зах, дэлгүүр хоршоогоор хулсан шүүр асуусан хүмүүс олон байгааг жижиг
сажиг зүйл худалдаалдаг хүмүүс хэлж байна. Тэгэхээр ганц нэг цэцэрлэгийн
хүүхэд бөөстөөгүй бололтой дог шүү та минь ээ. Өнгөрсөн жил ч
цэцэрлэгийн хүүхдүүд олноороо бөөстсөн гэх юм билээ. Энэ талаар
холбогдох албаны нэгэн хүнээс лавлахад "Хүүхэд нь бөөстсөн талаар манай
байгууллагад санал гомдол ирээгүй. Ер нь хүн бөөстөх байдаг л үзэгдэл.
Эрүүл хүн л бөөстдөг ш дээ” гэсэн хачирхал төрүүлэм хариултыг өгч байна.
Ийм хариулт өгч суухын оронд бөөс рүү анхаарлаа хандуулаасай.
Дорнод сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих