
Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах W.A.T.C.H байгууллагаас хүүхдэд зориулсан хамгийн муу 10 тоглоомыг үйлдвэрлэгч компанийнх нь хамт нэрлэжээ. W.A.T.C.H байгууллагаас нэрлэсэн доорх тоглоомууд хүүхдэд хор хөнөөл учруулж болох гэнэ.
Zink: Гэрэлтдэг нум сум

Найм болон түүнээс дээш насны хүүхдүүдэд зориулсан энэ тоглоомон нум сумаар 44 м хүртэл зайд харвадаг. Сум нь эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай.
Radio flyer: Дөрвөн дугуйт

Хүүхдүүд энэ дугуйг унахдаа мурилзаж, эргэлдэх боломжтой. Гэвч энэ дугуй тоормосгүй юм. Хүүхэд үүгээр гэрийнхээ гадаа, ялангуяа автомашины ойролцоо тоглох аюултай.
Toysmith: Чавхтай харандаа

Чавхтай харандаа нь зөвхөн амьгүй бай харвах заавартай. Гэвч, үүнийг хэрэглэх хүүхдийн насыг заагаагүй болон ямар нэг анхааруулга үгүй. Мэдээж, энэ харандаа эрүүл мэндэд аюул учруулж болно гэдэг нь тодорхой.
Skip Hop: Цагаан толгойн үсэгтэй амьтад

Энэ тоглоом өхөөрдөм хөөрхөн амьтадын дүрстэй. Тоглоомын хайрцаг дээр 18 сартай хүүхдэд зориулав гэж бичжээ. Гэвч, урт дээстэй тул хүүхэд орооцолдох аюултай.
Junxing: SWAT автомат буу

Тав ба түүнээс дээш насны хүүхдэд зориулсан энэ буу жинхэнэ мэт харагддаг. Гэвч ийм бууг жинхэнэ буутай андуурч магадгүй юм. Ялангуяа олон нийтийн газар энэ бууг барьж явснаар жинхэнэ гэж андуурагдаж, хариу үйлдлийн хохирогч болж магад.
Wal-Mart: Модон багаж

Өнгө өнгийн модон багажны цуглуулгад 4.5 инч урттай савх багтжээ. Энэ тоглоомыг 12 болон түүнээс дээш сартай хүүхдүүдэд зориулсан гэнэ. Гэвч хүүхэд үүгээр хэрхэн тоглох тухай заавар байхгүй.
Norman & Globus: Лонхон пуужин

Найм болон түүнээс дээш насны хүүхдүүдэд зориулжээ. Хүүхдүүдэд зариулсан хүлээн авалт хийх үеэр хэрэглэх зориулалттай гэнэ. Гэвч буруу онилвоос нэг нэгнээ гэмтээж болно.
JC Toys: Lil' Cutesies – Хамгийн сайн найз

Хоёр болон түүнээс дээш насныханд зориулсан энэ хүүхэлдэй толгой дээрээ салдаг туузтай. Гэвч хүүхэд энэ зүйлийг үмхэж, хахах эрсдэлтэй юм.
Toys R US: Жинхэнэ домог оркуудын тулааны алх

Байлдааны алх дуурайлган хийсэн энэ тоглоом ямар нэг сануулга, анхааруулгагүй ажээ. Бусад хүүхдийг дэлсэж болохгүй, амьтан цохиж болохгүй гэсэн заавар, анхааруулга аль нь ч үгүй байна.
Toys R US: Өнгөт зараа

Энэ зарааг 0 болон түүнээс дээш насны хүүхдүүдэд зориулан бүтээжээ. Гэвч зарааны үс нь амархан мултарч унадаг тул хүүхэд амьсгалахад саад болох буюу хахах эрсдэлтэй. Бүтээгдэхүүнд энэ тухай анхааруулга үгүй байна.
Cnbc.com-оос орчуулав
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих