Хятадын 1.3 тэрбум иргэн төрийн дууллаа хүссэн үедээ эгшиглүүлж,
дуулах боломжгүй боллоо. Учир нь, 1949 оноос хойш дуулагдаж буй "March
kf the Volunteers" төрийн дууллыг зарим арга хэмжээний үеэр ашиглахыг
хориглосон байна. Тухайлбал, хурим болон оршуулга, бүжгийн цэнгүүн, олон
нийтийн арга хэмжээнд төрийн дууллыг эгшиглүүлэх, дуулахыг хоригложээ.
Түүнчлэн төрийн дууллыг дуулах хүн зохих ёсоор хувцасласан, эрч хүч
дүүрэн байх ёстой хэмээн Засгийн газрын тогтоолд заасан байна.
Засгийн газрын тогтоолоор төрийн дууллыг дуулж эхэлсэн л бол дундаас нь хаях хориотой бөгеөд дуустал нь бүтнээр, яг хэмнэлийн дагуу дуулах ёстой гэнэ. Мөн дууны ая болон үгийг өөрчлөх, зохион дуулах хориотой аж, Төрийн дуулал эгшиглэж байхад хэн нэгэн шивнэж ярих, утсаар ярих хориотой бөгөөд бахдам байдлаар зогсох ёстой юм байна. Энэхүү тогтоолыг зөрчсөн тохиолдолд хэрхэн шийтгэхийг албан ёсоор зарлаагүй байгаа аж. Шинэ журмын дагуу, те >ийн дууллыг томоохон улс төр болон дипломат арга хэмжээний үеэр, спортын ордон, сургууль зэрэг газарт эгшиглүүлнэ. Энэ журмын гол зорилго нь төрийн дууллын ёс журмыг зөв зохистой хэлбэрт нь оруулах аж.БНХАУ-ын нэр төрийг гаргах, хамгаалах талбарт болон Хятадын тамирчин медаль хүртэх үед төрийн дууллыг эгшиглүүлж болох аж.
Б.СУВД-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих