Улмаар тоо толгой нь цөөрсөн байна. Үүнд Засгийн газраас анхаарлаа хандуулж "Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Тува улсаас 19 үржлийн цаа буга оруулж ирж Цагааннуур сумын цаатан иргэдэд хүлээлгэн өгчээ. Тус ажлыг Туркийн хамтын ажиллагааны Монгол дахь агентлагийн санхүүжилтээр "Шү-До” ХХК гүйцэтгэсэн байна.
Тус аймгийн Ренчинлхүмбэ сум, Цагааннуур, Улаан-Уул сумдын нутгаар тархан суурьшдаг цаатан иргэд дунд явуулсан судалгаагаар өнгөрсөн оны байдлаар 367 цаа маллагч нүүдэлчин буюу 86 өрх айл 1511 цаа маллаж байгаа ажээ.
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=6990
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих