Хятадын алдарт Шаолины шоу Монголд болох гэж байна. АСА цирк, "Монгол
циркус" төв, "Гэрэлт медиа" групп хамтран "Шаолины шоу Монголд" төслийг
анх удаа хэрэгжүүлэх гэж байгаа нь энэ. Зохион байгуулагчдын төлөөлөл
өнгөрсөн долоо хоногт Бээжинг зорьсон бөгөөд Хятадын талтай гэрээ
хэлэлцээрээ эцсийн байдлаар хийх гэнэ. Дараа нь тэд дэлхийд алдартай
Шаолины шоуны багууд бэлтгэл сургуулилалтаа хийдэг Ханень тосгоны нэгэн
өндөр ууланд байрлах сүмд очиж, Монголд авчирч тоглуулах уран бүтээлчдээ
сонгох аж. "Шаолины шоу Монголд" төсөлд Хятадаас 20 орчим хүний
бүрэлдэхүүнтэй баг оролцохоор төлөвлөсөн байна. Уг шоуг гуравдугаар
сарын дундуур АСА циркт дөрвөн өдрийн турш үзэгчдийн хүртээл болгох юм.
Үүнээс гадна хамгийн олон санал ирүүлсэн хоёр аймгийг сонгох дээрх шоуг
үзүүлэх ажээ.
Б.ЗУЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих