Эзэн Чингис хаанаа бид эрхэмлэн дээдэлж
Улсынхаа төв ордоны өмнө залаад их л сүр дуулиан болж байсан цаг саяхан.
Гэхдээ энэхүү нүсэр том хөшөөг хэрхэн цэнвэр ариун байлгах вэ гэдэг нь
төрийн үйлчилгээний газрын шийдэх асуудал биз.
Өнөөдрийн байдлаар Чингис хааныхаа өвөр дээр, мөрөн дээр нь тарвалзан байж цэвэрлэж байгаа зарим нэгэнд таалагдахгүй байгаа. Уг нь бид дээдлэн шүтэх гэж төрийнхөө ордоны өмнө залсан энэхүү Эзэн Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэлтэй хандах л хэрэгтэй мэт.
Нэгэнтээ л цэвэрлэж байгаа нь энэ гээд бараг толгой дээр нь гуталтайгаа гишгэх нь холгүй яваа цэвэрлэгч нарт бас сануулах хэрэгтэй тэд эцэг эх, эмээ өвөөгийнхөө толгой дээр гишгээд гүйгээд байдаггүй л байлгүй дээ. Тэр тусмаа Монгол ухаанд талийгаачийнхаа хөлөөр гардаг нэгэн ёсон байдаг нь хүртэл өнгөрсөн хүнээ хүндэтгэж байгаа дээд хэлбэр гэж үздэг байсны илрэл.


Эх сурвалж BOLOD.MN
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих