
Хоёр оны заагт засаг төрийн ид бужигнаанаар "чоно борооноор” гэгчээр
Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат аймгийн төвийн "А” зэрэглэлийн,
төрийн мэдлийн газрыг "Тод сүндрэл” нэртэй хувийн компанид бэлэглэжээ.
Бэлэглэжээ гэсний учир нь энэ газар нь аймгийн Мэргэжлийн хяналтын
газарт оффисын зориулалтаар барилга барихыг зөвшөөрсөн захирамж
шийдвэртэй газар юм. Гэтэл гэнэтхэн нэг өдөр хэд хэдэн үндэслэл дурдаад
зөвхөн өөрөө дур мэдэн шийдвэр гаргасанд асуудлын гогцоо нь байгаа юм.
Дээрх захирамжийн үндэслэлийг харахад нэгэнт төрийн мэдлийн газар
болохоор Төрийн өмчийг хувь хүнд шилжүүлэхийг зөвшөөрсөн бичиг тоотоос
эхлээд Зам тээвэр, барилга хот байгуулалтын Яамны \хуучнаар\ хамтарсан
зөвлөлийн хурлын шийдвэр, орон нутгийн өмчийн газарт бүртгэлтэй газар
гэдгээр аймгийн ИТХ-ын тогтоол байх учиртай. Гэтэл уг захирамжийн
үндэслэл болох ямар ч бичиг тоот өнөө хэр олдохгүй байгаа нь хуурамчаар
үйлдсэн захирамж болж таарч байна. Тэгэхээр бэлэглэсэн гэхээс өөрөөр
яаж ойлголтой.

Энэ газар дээр уг орон сууцны барилгыг барихдаа Хот байгуулалтын тухай
хууль, стандарт дүрэм журам, хот төлөвлөлт, архитектурын шийдлийг ноцтой
зөрчсөн болохыг мэргэжлийн хүмүүс ч баталж байгаа юм.
С.Ганбатын тухайд Аймгийн Засаг даргаар нэлээд хэл амтайхан томилогдсон.
Томилогдсоноос хойшхи богино хугацаандаа хуулийг уландаа гишгэсэн энэ
мэт захирамж шийдвэр, тэр ч бүү хэл энд тэндээс авлига авсан гэх ам
дамжсан яриа ч сонсогдоод эхэллээ. Энэ бүхний дэнсийг цаг хугацаа гэдэг
айхавтар шалгуур л харуулах байх даа.

Дорнод сонин
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=7531
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих