"Бямбын ярилцлага"-даа энэ удаа ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат ажилтан Д.Цэвээндоржийг урилаа.
Хими, физик, одон орны алдартай эрдэмтдийн нэгэнтэй андуурам, бавгар цагаан сахалтай багшийнхаа зургийг өрөөнийхөө хойморт залсан энэ хүнээр уг нь "би"-гийнх нь тухай яриулах гэж очсон юм. Гэтэл нэрт эрдэмтэн Хөдөөгийн Пэрлээ, академич Д.Дорж гээд багш нарынхаа тухай ярих гээд, тэдний улсынхаа хийгээд дэлхийн шинжлэх ухаанд оруулсан хувь, оролцоог нь дурдах гээд эхэндээ жаахан "хадуурав". Миний "андуурсан" хөрөг Хөдөөгийн хэмээх Д.Пэрлээ багшийнх нь байж. Юутай ч ярилцлагаа өөрийнх нь тухай яриагаар эхлүүлж чадлаа.
-Яаж яваад монголчуудын хэлдгээр газар, лус хөндсөн ийм ажилтай өөрийгөө холбож орхив. Таныг арван жилийн сурагч байхад манайханд археологийн тухай ойлголт, энэ талын мэдээлэл харьцангуй бага байсан байлтай?
-Архангай аймагт Өндөрсант гэж сум байсан юм. Одоо баг болчихсон л доо. Би тэндхийн уугуул. Нутагтаа бага сургууль төгсөөд, 1959 онд Өвөрхангайн Хужиртад дунд сургуульд суусан. Яг тэр жил нэгдэлжих хөдөлгөөн гэгч гарч, сайн дурын нэрэн дор айлуудын малыг хуу хурааж байв. Үүнийгээ нийгэмчлэх гэж нэрлэдэг. Өвөө залуугаараа нас барсан тул аав маань эгч, дүү нараа толгойлж авч явдаг байж. Аав сэргэлэндээ ч юм уу, өрх тусгаарласан олон дүүдээ таслан өгч, энэ тэр болж байгаад малынхаа хагасыг аваад үлдсэн л дээ. Зарим айл бүр хотоо харлуулж байв. Гэвч аав ерөөс мал маллаж амьдрах арга алга. Хүүхдэдээ ном сургая гэж бодсон гэдэг. Аймгийн төвөөс Хужирт манайтай арай ойрхон байсан хэрэг. Аав минь жолооч, ээж оёдолчин болж, төвийн айл болсон.
Хужиртын арван жилийг 1966 онд дөрвөн хүүхэд алтан медальтай төгсөв. Миний төрсөн ах Д.Гүүнээ, хожим математикийн нэртэй багш болсон Чойгол, одоо Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа Ц.Дашзэвэг генерал, тэгээд би. Гүүнээ ах маань гурван ч Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан хүн бий. Ах, Чойгол хоёр найз охинтой болсон гээд гадаадын хуваарь авдаггүй.ДарааньорсонбиМосквагийнихсургуулийнхуваарьавчихсан.ТэржиланхудааажилагсдаасбиштөгсөгчдөөсЦэргийнакадемидхүүхэдавсанюм.Шалгалтаарочсонбагшнамайг"Читоо,физиктээгайгүй,өндөрнуруутайчюм.Тэвхэлэсэн,сайханофицерболно.Цэргийн сургууль ав" гэж ятгаж байлаа. Намайг гарч ирэхэд Дашзэвэг маань дэнсэлчихсэн, "Чамайг академи авчих вий гэж айж байлаа" гэж билээ.
Найз маань генерал болж, нэр төртэй сайхан л явна. Гэхдээ нэг бяцхан онгирчихуу. Дашзэвэгийг монголчууд сайн мэднэ. Харин дэлхийн хэдэн оронд мэддэг юм, бүү мэд. Намайг бол хориод улсын мэдэх хэсэг нь мэднэ. Бидний зам их сайн нийлсэн, сайхан ч найзууд. Хөдөөгийн малчин хүү ингэж л шинжлэх ухаантай холбогдсон доо.
-Таны дээд удамд ингэж мод, чулуу шинжилдэг, түүх шастир сонирхдог хүн байв уу?
-Тийм хүн байгаагүй. Эмч, маарамба бол байсан л юм гэнэ лээ. Айхтар баян, хохь ч болсон тайж, язгууртан гэх хүн ч байхгүй. Одоо хүн бүхэн боржгон угсаа, тайжязгууртай гэж ярих болж, Надад тийм юм үгүй ээ. Харин манайхныг"Өндөрийнхөн" гэдэг байсан, Архангай, Өвөрхангай аймгийн заагаар нутагладагӨндөр гэж овог бий. Манайхан ер нь биерхүү шүү. Бараг нь шахуу сумандаабарилдчихдаг.
-Нэрийг нь дуулснаас хэтрээгүй шинжлэх ухаан судлахаар хөдөөний хүү Москвад хөл тавьжээ.Тэгээд?
-Анх очиход, тухайн үед тэндаспирантурт сурч байсан одоогийнЕрөнхий сайдын аав Миеэгомбо гуайнамайг тосч, сургуульд хүргэж өгсөн.Хажуудаа ч авсан, Хагас жил мань хүнтэй хамт амьдарч, хоолыг нь хийж, хүүхэд шиг нь л байлаа, Оны зааг дээр Миеэгомбо гуай цолоо хамгаалчихаад, буцав.Өнчрөх шиг л болсон. Хөдөөний хүүхэд их том, агуу юм руу ингэж л анх орсон доо.
Нуух юм байхгүй. Эхний гурван жил маш хүнд. Бүр халширмаар байсан. Олонхичээл үзнэ, тэр дундаа түүхийн хичээл хэцүү. Их ч ядарсан. Гэхдээ бусад шиг үргэлж ном шагайгаад байсангүй. Орой 11 гээд л унтаад өгнө. Өглөө харин зургаад босно. Одоо бол дөрөвт босдог.
Нэгдүгээр курст байхад юм, Би нэг муу тамхи татмар болно. Томорч байгаа нь тэр. Хэдүүлээ нийлчихсэн тамхи татаж зогстол, ази төрхтэй нэг хүн ороод ирлээ. Надаас "Монголоос ирсэн үү. Археологийн анги уу?" гэлээ. "Тийм" л гэсэн. "Ирэх лхагва гаригт надтай уулзаарай" гээд яваад өгсөн.
Хамт байсан нөхөд маань "Чи ч баларчээ" гэж байна. Яасан гэвэл, саяын хүн нөгөө "хатуу" Л.А.Кызласов гэдэг чинь шүү дээ гэцгээв. Тэр хүн дайнд өрөөсөн гараа алдсан, хохол үндэстэн, манай салбарын том амьтан байхгүй юү. Хатуу, ширүүнээрээ ч алдартай.
Хэлсэн өдөр нь очлоо. "Чиний өмнө гурван ч хүн Монголоос ирж сурсан. Юм суръя л гэж бодвол гэртээ харина, амарна гэсэн ойлголт байхгүй шүү. Харин би чамд археологийн зуны экспедицэд явах эрх олгно. Энд байхдаа л бага, сага юм үз" гэлээ.
Ингээд анх Халимагт хөл тавьж билээ, Оюутан байхдаа л хуучнаар ЗХУ-ын 15 Бүгд найрамдах улсаар явж амжсан, Оюутнууд амарч, нутаг руугаа явж байхад би Оросын хөдөөг зорьдог байлаа.
-Сургууль төгссөнөөсөө хойш энэ 35 жилд нийт хэдэн удаагийн экспедицэд оролцож, ахалж байв. Тоолж, тоймлож үзсэн үү?
-Одоо хоёулаа тоолчихъё л доо. Жилийн дунджийг багаар бодоход хоёр удаа гээд тооцвол 70 орчим гарч байна. Зарим жил судалгаанд дөрвөн удаа явах тохиолдол бишгүй л гарна шүү дээ. Тэгэж бодвол зуу гараад явчих байлгүй. Эдгээрийн дийлэнх нь олон улсын хэмжээнийх байгаа байх.
-Ардчиллын гэх он жилүүдийн эхээр багагүй дуулиан тарьж байсан "Гурван гол" экспедицид ямар үүрэгтэй оролцож байв?
-Намайг "Гурван гол"-д явуулах, үгүй дээр янз бүрийн яриа гарч, элдэв юм болж байсан. Гэхдээ эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр оролцох эрхээ авсан. Их ч дуулиантай эхэлсэн, том ч судалгааны ажил. Сүхбаатарын талбайд Монголд орж ирсэн анхны долоон ширхэг жийпийг зогсоож нээлтээ хийж байлаа. Судалгааныхан бүгд ижил хувцас өмсөх болов. Гэтэл надад таарах юм олдоогүй ээ. Хөгийн юм болсон.
Цуваа талбайгаас хөдөлж, Налайхын цаад талын элс хүртэл нисдэг тэргээр даган зураг авч байв. Машин цасанд суухыг хүртэл зураглаачид буулгаж байсан. Энэ төсөлд тухайн үедээ техник технологийн хамгийн сүүлийн үеийн ололтыг ашигласан, геофизик зэрэг шинжлэх ухааны давуу талыг ашиглаж байсан л даа. Гэхдээ тийм ч өндөр түвшний үр дүнд хүрээгүй. Судалгааны үеэр сонин тохиолдол цөөнгүй таарсан. Тэнгэр нь хүртэл Чингис хааныхаа онгоныг нууж байна гэсэн яриа япончуудын дунд гарч байв. Энэ нь түр отоглосон газар цас нэвсийтэл дарчих, тэнгэр муухайрах зэрэгтэй холбоотой л доо, Биднийг яг судалгааны ажил хийж байх үед нөгөө нээлт хийж, сүр дуулиан болж байсан жанжны талбайд маань анхны өлсгөлөн, суулт болж бай.в. Энэ бүхнээс үүдэж япончууд тэгэж ярьсан биз.
Гурван жилд нийтдээ 400 хоног ажилласан. Тэгэхэд эрдэм шинжилгээний ажилтнууд дотоодод ажиллахдаа авдаг томилолтын мөнгөө л авна. Жолооч туслах ажилчид гадныхан шиг цалинжаад байдаг. Энэ ч яахав. Анхны тайланг 1991 оны өвөл би бичиж байв.
Энэ экспедицээс би хэд хэдэн шавьтай л болж үлдсэн дээ. Тэдэнтэй хамтарч ажиллана гэдэг судалгаа хийх хөрөнгөний асуудлыг шийднэ гэсэн үг. Дараа нь тэдэнтэй хамт Хар хорин зэрэг хэд хэдэн газар судалгаа хийсэн, Нэг япон шавь маань Монголд, манай МУИС-д зэрэг хамгаалсан.
-Археологийн олдвор олох нэг хэрэг. Түүний он цагийг тодорхойлох, түүхтэйгээ холбох зэрэг нь таны ажлын хамгийн чухал хэсэг гэж ойлгогддог?
-Археологийн олдвор ямар ч байдлаар олдож болно, Голын эрэг нураад ч юм уу, санамсаргүйгээр газар ухаж байгаад олох тохиолдол ч бий. Энэ шинжлэх ухааны хамгийн гол зорилго нь тэрхүү олдворын үнэ цэнийг тогтооход оршдог. Жишээ нь алтан чимэг зүүлт оллоо гэж бодъё. Киданы үед монголчууд баян, алт ихээр эдэлдэг байж. Ингээд л гүйцээ. Гэтэл хэл хуур буюу ясан хуур олдлоо. 2200 жилийн өмнө хэрэглэж байж. Дэлхийн хөгжмийн зэмсгийн магадгүй хамгийн анхны дурсгал ч байж болно. Тэр үед манай газар нутаг дээр амьдарч байсан хүмүүс хөгжим тоглодог л байсан байна шүү дээ. Хүннү, Түрэгийн Билгэ хааны үед хамаарагдах алтан эд өлөг олдож л байна. Алт гэдэг утгаараа үнэтэй нь үнэтэй л юм биз.Тэгвэл тэр алт хүн төрөлхтөний, монголын түүхэнд юуг хүүрнэх вэ гэдэгт л хамаг учир байгаа юм. Тэгэхээр алтан том бэлзэгнээс ганц жижиг чулуун зэвсэг ямар их юм өгүүлэх нь тодорхой.
-Олдворын түүхэнд холбогдох үнэлэмжийг л тайлбарлах гээд байна аа даа?
-Яг тийм. Гол модны олдвор гэж нэрлэдэг дээ. Архангай аймгийн Хүй ногоон сав, Хайрхан, Эрдэнэмандал сүмын заагаас олдсон олон сайхан олдвор бий. Тэдгээрээс онцлоход ганц эвэртэй янгирын хэлбэр бүхий долоон ширхэг мөнгөн чимэг бий. Жигнээд үзвэл хэдхэн грамм. Тэр янгирыг үүлэн дунд дүүлж яваагаар маш нарийн дүрсэлсэн байгаа. Урлагийн мэдрэмж шаардсан бүтээл гэдэг нь мэдэгддэг. Тэгвэл яг түүн шиг олдвор Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын булшнаас мөн долоон ширхэг олдсон.
-Энэ хоёр олдворыг зэрэгцүүлэн судалснаар газар нутгийн тухай, үндэстнүүдийн тархалтын талаар багагүй мэдээлэлтэй болох боломж бүрдэнэ гэж ойлгож болох нээ?
-Үүнээс ч гайхамшигтай зүйл бас бий. Чамд нэг дор хэтэрхий олон нууц задалчих гээд байна.
-Ингэж эхэлчихээд орхичихвол ч...?
-Эртний Грекийн гэвэл арай дэгс болно. Римийн үеийн Геракл охин тэнгэрийнхээ хамт нүцгэн бие дээрээ барын арьсан хэвнэг нөмөрсөн хааш хаашаагаа арван сантиметр хэмжээтэй мөнгөн чимэг мөнөөх Ноён уулын хүннүгийн үеийн булшнаас олдсон.
Гайхамшигтай биш гэж үү. Луутай, бичигтэй юм олдлоо л гэдэг. Тэд юу юм. Миний мэргэжлийн агуу энд л байгаа юм даа. Дахин хэлье. Би угаас чулууны бичээс, чулуун зэвсгээр түлхүү оролдсон хүн. Ямар ч том, жижиг алт эрдэнэс байлаа гээд миний судалдаг чулууны дэргэд дэндүү хямд. Хүмүүсийн дунд ийм ойлголт бий. Археологчид булш ухаад л, алт олж баяжаад байна гэж. Алт бол зүгээр л алт. Бас нэг зүйл хэлэлгүй болохгүй нь Бид олоод л байдаг. Хэн ч тоодоггүй Эрдэмтэн, зохиолч, сэтгүүлчид л энэ тухай бичихгүй юм бол хэн юу ойлгох юм.
П.Баттулга
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих