Сар шинийн босгон дээр манай аймгаас дөрвөн улсын сайн малчин төрлөө. Мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр гаргасан амжилтыг нь үндэслэн энэ онд 70 малчныг "Улсын сайн малчин"-аар, 5 фермерийг"Улсын тэргүүний фермер"-ээр, 21 хүнийг"Улсын тэргүүний тариаланч"-аар, 12 аж ахуйн нэгж байгууллагыг "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор шалгаруулжээ. Харин манай аймгаас Баян-Уул сумын Харчулуут багийн малчин Б.Батболд, Булган сумын 4-р багийн малчин Г.Оюунсүрэн, Сэргэлэн сумын 4-р багийн малчин Ч.Галя, Чойбалсан сумын Сүмбэр багийн малчин Б.Алтангэрэл нар улсын сайн малчин болов.Мал аж ахуйн салбарын хувьд энэ жил улсын хэмжээнд малын тоо толгой 150 орчим мянгаар өсч, өмнөх оныхоос 4,4 мянгаар нэмэгдсэн байна. Харин 2014 онд 518,7 мянган тн үр тариа, 489,4 мянган тн улаан буудай, 164 мянган тн төмс, 102,2 мянган тн хүнсний ногоо хураан авсан дүн мэдээ байна. Нийт хураан авсан үр тариа, улаан буудайн ургацаар 1991 оны түвшинд хүрсэн, нэг га-гаас хураан авсан ургацын үзүүлэлтээр газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн 55 жилийн түүхэнд гарч байгаагүй хамгийн өндөр үзүүлэлтийг гаргажээ.
ДОРНОД
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=7817
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих