Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн гурван сая дахь иргэнийд зочиллоо.Гурван сая дахь иргэн өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Э.Хатанболд, Г. Аззаяа нарын гэр бүлд анхны үр нь болон мэндэлсэн.


Ерөнхий сайд өөрийн биеэр очиж хүндэтгэл үзүүлэн, охиныг нь алдаршуулж буйд тэд баярлаж буйгаа хэлжээ. Статистикийн үндэсний хорооноос Улаанбаатар хивс компанид захиалан хийлгэсэн хивсийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гардуулав. Ховорхон хувь заяатай охиноо сайн хүн болгож, их зүйлийг хийж аз жаргалтай амьдрахыг Ерөнхий сайд хүслээ.


time.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих