Монголчууд сар шинийн баяраа бэлгэ дэмбэрэлээр угтахыг эрмэлзэж, энэ ч хэрээр муу муухай үйл хийх, үг хэлэхийг цээрлэж, бэлгэтэй сайхан үгийг хэлэлцэж, эвийг хичээн золгодог уламжлалтай. Олны сайхан бэлгэшээл дунд олиггүй үйл дарагдаад өнгөрдөг ч ёстой.
Гэхдээ зурхайчдын оноон нэрлэснээр "галзууруулагч”хэмээх хонин жилийн цагаан сартай давхацсан хэтрүүлж хэлбэл "галзуу” гэмээр цөөн үйл явдлыг тоймлож байна.
Угтан ирэх шинэ жилээ угтсан бөхийн барилдааны 5-ын давааны үеэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Бөхийн өргөөнд орж ирсэн нь бөх үзэж суусан хүмүүсийг төдийгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүртэл амгалан байдлыг алдагдуулсан юм.
Мань гурав дахьтай бөх үзэж суусан хүмүүс гар барихыг эрмэлзэж тэрүүхэн хавиар бужигнуулж байхыг харсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нүд "Хүүшээ, юу вэ” гэж уулга алдаж байгаа юм шиг л харсан нь гярхай нүдтэй телевизийн зураглаачдын дуранд өртжээ.
Нээрээ ч Монгол Улсын Ерөнхийлөгч гээд заларсан байтал экс нь ирээд байр суурь булаалдаад байхаар яаж ч амгалан байж чадах билээ.
Энэ бол "галзууруулагч” хэмээх хонин жилийн сар шинийн буузанд хачир нэмсэн яах аргагүй "галзуу” сонин болж байна.
ТӨРИЙН ОРДНЫ ДЭРГЭДЭХ ӨЛСГӨЛӨНАрдчиллын он жилүүдэд монголчууд өлсөж л байсан. Гэхдээ цагаан сараар, бүр Төрийн ордныхоо хажууд өлсгөлөн зарлаж байсан тохиолдол байхгүй юм.
Харин "галзууруулагч” хэмээх хонин жилийн цагаан сараар Төрийн ордноос ердөө 20 хүрэхгүй метрийн зайтай Хэлмэгдэгсэдийн хөшөөний хажууд "Босоо хөх Монгол” бүлгэм, "Ноён уулаа аваръя” хөдөлгөөний найман хүн өлсгөлөн зарлаж байна.
Тэд шинийн 1-ний өдөр фэйсбүүк хуудсандаа "Төрийн түшээд золгож, бид өлсөж байна” хэмээн зургаа оруулсан байв.
Өлсгөлөн зарлаад 10-аад хонож буй тэдний нэгнийх нь бие муудсанаас өлсгөлөн зарлаж, эмнэлэгт хүргэгджээ.
Монгол хүн бүрийн баяр цагаан сараар ингэж өлсгөлөн зарлаж буй үзэгдлийг хөгшчүүл мэдээж таатай хүлээж авахгүй байна.
С.Сартуул
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих