Исламын улсын удирдагч Абу Бакар Аль Багдади тэргүүтэй хэд хэдэн удирдагчийг устгасан талаар АНУ-ын олон улсын цэргийн эвслийн тэргүүн, генерал Жон Аллен мэдэгдсэн байна. АНУ-ын зүгээс Исламын улс руу тасралтгүй явуулж байгаа агаарын дайралтын үр дүнд бид Исламын улсын томоохон удирдагчдыг устгаж чадлаа. Энэ удаад Иракт хийсэн дайралтаараа бид Исламын улсын удирдагчдын талыг нь хөнөөсөн гэдгээ баттай хэлнэ гэсэн байна.
Түүнчлэн Исламын улсын эсрэг цаашид ч цэргийн хүч илгээж, тэмцсээр байхаа мэдэгджээ. Тэрээр Конгрест хандан нээлттэй мэдүүлэг хийсэн учраас энэ мэдээллийг баттай хэмээн олон улсын эх сурвалжууд дүгнэж байгаа аж.
Эх сурвалж: www.washingtonpost.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих