Энэ сарын 6-9 ны баярын болоод амралтын өдрүүд Дорнод аймгийн хэмжээнд
тийм ч тайван өнгөрөөгүй тухай аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв. Энэ
өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 9 дуудлага бүртгэгджээ. Үүн дотор бусдын
биед гэмтэл учруулсан хэрэг 3 гарч, архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас
нэг хүн боож нас барсан байна.Гурав хоногийн хугацаанд захиргааны зөрчил 82 бүртгэгдэж, согтуугаар зөрчил гаргаж саатуулагдсан хүний тоо 78 байгаа нь тус аймгийн хэмжээнд архидан согтуурах явдал буурах нь бүү хэл өсөх хандлагатайг харуулж байна. Сүүлийн үед эмэгтэйчүүд архи уух нь ихэсч энэ өдрүүдэд л гэхэд 10 шахам эмэгтэй саатуулагджээ.
Өмнөх 7 хоногийн мэдээгээр аймгийн хэмжээнд 113 хүн гэмт хэрэг зөрчлийн улмаас саатуулагдсан бол хөрш зэргэлдээ Хэнтий, Сүхбаатар аймагт дээрх хугацаанд энэ төрлийн хэрэг тус бүр 7 бүртгэгдсэн байх жишээтэй.
Дорнод аймагт тээврийн хэрэгслийн тоо өсөхийн хэрээр зам тээврийн осол зөрчил ч нэмэгдэх хандлагатай байна.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=8390
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих