"Цэцгийн ертөнц" энэ удаад үзэсгэлэнт хайтан цэцгийг онцолж байна.
Хайрын бэлгэдэл болсон уг цэцэг нь хамгийн гоёмсог дэлбээлдэг тул
гэртээ, албан тасалгаандаа тарихад өнгө нэмдэг ажээ. Мөн агаар
цэвэршүүлдэг ач тустай. Дэлхийн дулаан оронд тархсан нэг ба олон наст
өвслөг, сөөг, сөөгөнцөр зэрэг 300 орчим зүйл бүртгэгдсэн байдаг ч
цэцгээр гоёдог, навчаар гоедог гэж ерөнхиид нь хоёр ангилна. Цэцгээр
гоёдог хайтан нь тод гэрэлд дуртай боловч нарны хэт ягаан туяанаас
хамгаалах хэрэгтэй.
Харин навчаар гоёдог нь сүүдэрт илүү дуртай байдаг юм байна. Энэхүү цэцгийг хар шороон холимог хөрсөнд таривал ургалт нь илүү сайн байдаг. Тасалгааны хэм 18-20 градус дулаан байвал тохиромжтой. Долоо хоногт 2-3 удаа хөнгөн 14 хоногт нэг удаа бордож, сийрэгжүүлнэ. Цэцэглэх үед нь ахиухан, бусад үед бага усалгаатай байлгана. Мөчрийг нь үндэслүүлж, ургуулж болно. Хайтан цэцэг нь ихрийн ордынхонд ээлтэй бөгөөд хүнд сайхан мэдрэмж, өөдрөг сэтгэлийг төрүүлдэг гэнэ.
Б.БАДАМГАРАВ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих