Их Британийн Шотландад таван паунд стерлингийн үнэлгээтэй хуванцар
мөнгөн дэвсгэртийг арилжааны "Clydesdale" банк гүйлгээнд гаргасан тухай
"ВВС” агентлаг мэдээллээ. Ферт оф Форт хоолойн дээгүүр гүүр барьсны 125
жилийн ойд зориулж хэвлэсэн хуванцар мөнгөн энэ дэвсгэртийг нийт хоёр
сая орчмыг хэвлэх ажээ.
Харин ирэх жилээс Их Британид тус улсын Ерөнхий сайд байсан В.Черчиллийн хөрөг бүхий таван паунд стерлийнгийн, нэрт зохиолч эмэгтэй Ж.Остины хөрөг бүхий арван паунд стерлингийн мөнгөн тэмдэгт тус тус гүйлгээнд гарах юм байна.
Анхны хуванцар мөнгөн тэмдэгтийг Австралид 1980-аад оны сүүлээр гаргасан бөгөөд өдгөө Израиль, Шинэ Зеланд, Канад, БНХАУ зэрэг 20 гаруй оронд ашигладаг билээ. Хувацнар мөнгөн тэмдэгт хэвлэх нь цаасан мөнгөн тэмдэгтээс өртөг ихтэй ч 2.5 дахин удаан ашиглагддаг гэнэ.
Б.БАРС /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих