Арван жилийн турш толгой дээрээ антеннтай явж буйг эс тооцвол тэр
"жирийн" л зураач. Дэлхийн анхны киборг хүн гэж хэлж ч болох Нил
Харбиссоны антенн гэрлийн долгионыг дуу авиа болгон хувиргадаг ажээ.
Антеннтэй явсан 10 жилийн хугацаанд хүмүүс огтхон ч өөрчлөгдөөгүйг
тэрбээр батлан хэлнэ. Бусдаас өөр төрхтэй нэгнийг шоолон инээдэг, эсвэл
өрөвддөг нь хэвээр байхад Нил Харбиссоны толгой дээрх зүйлийн тухай
төсөөлөл л "өөрчлөгдсөөр".
2004 онд түүнийг толгой дээрээ чийдэн зоочихсон явна гэж боддог байсан бол хоёр жилийн микрофон, 2008 онд гар утасны нэмэлт төхөөрөмж, 2010 онд "Gopro", одоо бол "Google Glass" гэж хардаг болжээ. Энэхүү антеннаас болж Нил Лондоны "Harrods'-аас хөөгдөн гарсан удаатай агаад нисэх онгоцны буудлын харуул хамгаалалтынхан сэжиглэнгүй харна, кинотеатрт бүр оруулдаггүй. Өдгөө 32 настай Харбиссон ердөө л "хүн, машин хоёрын эрлийз" гэж өөрийгөө тодорхойлно. Тэрбээр туранхай, намхавтар нуруутай, үсээ нямбайлан засуулдаг, тод өнгийн хувцас өмсдөг. Ягаан хүрэм, ногоон цамц, шар өмд өмссөнийгөө тэрбээр нэг их тоодоггүй. Учир нь эдгээр өнгө хэрхэн харагддагийг төсөөлөхгүй. Хорвоог тэрбээр хар, цагаан гэсэн хоёр өнгөөр л хардаг (төрөлхийн харааны гажиг). Биед нь зоолттой "Eyeborg" төхөөрөмжийн тусламжтайгаар Нил өнгийг "сонсож" мэдэрнэ. Уг төхөөрөмж өнгөний талаарх мэдээллийг чичирхийлэл болгон хувиргаж тархинд ая болгон хүргэдэг гэнэ.
ХОВОР ТОХИОЛДОХ ӨВЧИН
Харбиссоныг
11 настай байхад ахроматопсй хэмээх онош тавьжээ. Барселоноос холгүй
Матаро хэмээх жижигхэн хотод аж төрдөг хүү өнгөний сохор төрснөө мэдсэн
нь тэр. Сэтгэл хөдлөл ихтэй, хурц зантай каталон ээж, флегматик ирланд
эцэг нь Германд олон жил ажилласан тул хүү нь англи, испани, герман
хэлээр чөлөөтэй ярьж сурчээ. Хоёр өөр өнгийн оймстой хичээлдээ оччихоод
ангийнхандаа шоолуулсан хүүд 33 мянган хүнд нэг тохиолдох ховор онош
тавихаас өмнө эцэг, эх нь ч үүнд санаагаа нэг их чилээгээгүй гэдэг. Хар
цагаан өнгийн хувцас өмссөн залуу дүрслэх урлагийн сургуульд хар, цагаан
будгаар л зурж эхэлсэн. Хэдийгээр ийм төрснөө тэрбээр өвчин гэж хүлээж
авдаггүй ч нийгмээс гусгаарлагдсан мэт мэдрэмж байнга төрдөг гэж Нил
ярьжээ.
2003 онд Харбиссон Бри-танийн Дартингтоны урлагийн
коллежийн хоёрдугаар дамжаанд суралцаж байлаа. Плимутийн их сургуулийн
одон орон судлаач оюутан Адам Монтандон тэнд лекц уншихаар ирэхэд Нил
түүнд өнгө мэдрэхэд нь тус болох төхөөрөмж зохион бүтээхэд хамтрах санал
тавьсан байна. Монтандоны зохион бүтээсэн "Eyeborg" дүрс бичлэгийн
камераар өнгийг ялган, долгионыг нь дууных болгон хувиргаж байв. Харин
толгой дахь антенн нь дагзны дагуух бэхэлсэн утсаар нуруунд зүүсэн
нөүтбүүктэй холбогдоно. Компьютер дууны долгионыг ая болгон хувиргаад
чихэвчээр дамжуулдаг. Зарлалын самбарыг фа ноотоор илэрхийлснийг анх
сонссоныхоо дараа толгой нь өвдөн, хэдэн сарын турш сульдсан байдал
ажиглагдсаныг Нил хожим дурссан билээ. Хаашаа л харна, чихэнд нь ноогууд
сонсогдож байсан учир арга ч үгүй биз. Жил ирэх тусам түүний аппарат
илүү хүчин чадалтай, боловсронгуй болж байна.
ХОРВООГИЙН ТҮМЭН ӨНГӨ
"Eyeborg"
түүнд цоо шинэ ертөнцийг нээж өгчээ. Одоо хувцас сонгохдоо Нил зөвхөн
биед эвтэйг нь бус, хэрхэн "сонсогдох"-ыг нь бодолцон сонгоно. Оршуулгад
явахдаа номин, үзмэн ягаан, эсвэл жүржийн шар өнгөтэй хувцас сонгодог
бөгөөд "Энэ өнгө илүү гунигтай сонсогддог" гэж тайлбарладаг. Европыг
тойрон аялсныхаа дараа "Бүх хот хоорондоо адилгүй. Уйтгартай, саарал гэж
хүлээн авдаг хотууд шал өөр "чимээтэй" гэж онцлов.
Түүний
үгээр, хүмүүс ч өөр өөр "дуутай". Уран зургийн галерейд орох юм бол
хамгийн сонирхолтой, хэний ч бичээгүй симфони, найрал хөгжим сонсож
болно гэж тэр батална. Энди Уорхол, Жоан Миро, Марк Ротко нарын зургууд
хоорондоо зохицсон, сайхан "дуутай" бол Да Винчи, Ьласкес, Мүүнкийн
зургууд ашшгийн киноны хөгжимтэй -өстэй сонсогддог гэнэ.
Харбиссо! зураач хун. Хөгжмийн бүгээлүүдийг өнгөөр буулгадаг гэвэл илүү ононо. МрЗ-хөрөг ч бүтээдэг. Өөрөөр хэлбэл, хүний нүүр царайны өнгийг ажиглаад сонсон ноотуудаараа ая зохионо. Хамтшн сонирхолтой нь, Британийь ханхүү Чарльз жүжигчин Никшь Кидман нарын МрЗ-хөрөг хсэрондоо төстэй сонсогддог аж.
Харбиссоны антенн 24 цагийн турш үргэлж ажилладаг, зай нь дуусвал тэр дор нь солино. Тэрбэр аппаратаа унтраахыг хүсдэггүй. Харин ч орчин тойрноо ийн хүлээн авах ямар байдаг талаар лекц уншдаг, "Cyborg Foundation" сан байгуулсан. "Киборг байна гэдэг ямар харащаж буйгаасаа үл хамааран өөрийгөө мэдрэх л юм" гэж ярина. Эрэгтэй хүний биетэй төрсөн байлаа ч өөрийгөө эмэгтэй гэж мэдэрдэг бол технологийн тааламжтайгаар эм хүн шиг амьдрахыг киборг гэж ойлгож болох нь. Орчин үед технологи хөгжиж зугаа цэнгэл, өөр бас бус зүйлд хэрэг болох асар олон төхөөрөмк гарч ирсэн ч хүсэл сонирхол, мэдрэмжийг илэрхийлэх зүйлс х»вор байгааг тэрбээр гайхдаг.
Хүний бие махбодийн давуу тал, "нээгдэгүй" асар олон боломжийг өөрт болон өрөөлд хэрэгтэйгээр ашиглахад зориулсан технолои, төхөө-рөмжийг бүтээхэд анхаарах цаг ирсэн гэж Нил уздзт. Хүн технологи ашиглах, эсвэл технологи, төхөөрөмж нь тухайн хүний нэгэн хэсэг болюн ч санаа зовохоор зүйл биш гэнэ. Киборг байна гэдэг нь бусдаас фай давуу байж, өөрийнхөө мш чанар, дотоод сэтгэддээ илү5 ойртож буйгаас машин хүн> хоёрын эрлийз болох тухай ярих биш гэж Нил онцолжээ.
Нил Харбиссон одоо Нью-Йоркт амьдардаг. Өнгө адагласан гэрэл, шар таксины чимээнээс тэр хэзээ ч залхдаггүй. Харш хүмүүс өөр. Антеннтай хүнийг харсан бүхний гайхишрал, шоолж эсвэл, өрөвдсөн, доромжилсон байдлаар хандах нь гүунийг унэхээр залхаадаг гэнэ. Тиймээс лекц унших, эсвэл өөр арга хэмжээнд оролцохоос өөрөөр олны дунд байх тэр дургүй.
Х.Одончимэг /ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих