Дорнод аймгийн Булган сумын харъяат тамирчин, Спортын мастер М.Дархижав өнгөрсөн жил Монгол улсын хамгийн өндөр цэг Алтай таван богд уулын Хүйтэн оргилд гарч, тал нутгийнхаа далбааг мандуулаад ирсэн билээ. Тэрээр Дорнод аймгийн тамирчдаас анх удаа Монгол улсын хамгийн өндөр оргилд гарсан хүн болсон бөгөөд Спорт аяллын төрлөөр мастер цол хүртсэн. Тэгвэл энэ сард амжилтаа ахиулан Европ тивийн ноён оргил Эльбрус уулын ноён оргилд /5642м/ авирахаар аян замдаа гарах гэж байна. Түүний аялал 4-р сарын 23-аас 5-р сарын 11-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд 7 тамирчны хамт аялах юм байна. Мөн тэрээр уулын авиралтаас гадна Европ тивд болох уулын гүйлтийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох ажээ.
Эльбрус нь Кавказад байрладаг, хоёр оргилтой галт уулын тогоо бөгөөд мөс, цасаар хучигдсан уул аж. Анхны уулчин 1829 онд Эльбрусын орой дээр гарсан байна. Өдгөө энэхүү уулын орой дээр гарахаар зориг гарган явсан тамирчдаас жилд дунджаар 15-30 хүн амиа алддаг гэсэн судалгаа байдаг ажээ.
М.Дархижав нь 1988 онд Булган суманд төрсөн. 2004 онд Булган сумын 8 жилийн дунд сургууль, 2006 онд Чойбалсан хотын Хан-уул цогцолбор сургууль, 2011 онд Их Монгол ДС-ийг тус тус төгсөж 2015 оноос Чингисхаан ДС-д аялал жуулчлалын магистарын ангид суралцаж байна. Тэрээр МЗХ-ны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төвийн менежерээр ажилладаг.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих