АТГ-аас албан тушаалтнуудын хувийг ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг өнгөрсөн сарын 1 хүртэл авч дууссан. Улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гаргагчаас 38422 хүн мэдүүлгээ гаргаж өгснөөснэг л хүн татгалзсан нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Д.Сосорбарам юм байна. Түүнийг ямар шалтгаанаар ХОМ-ээ гаргаж өгөхөөс татгалзсан шалтгааныг өөрөөс нь тодрууллаа.
-Таныг ХОМ өгөөгүй учраасМҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг АТГ-аасУИХ-д өгнө гэх мэдээлэл гарсан. Та ямар тайлбар өгөх вэ?
-Юу гэж намайг халах юм. Би өөрөө өргөдлөө өгсөн. Нэгдүгээрт би УИХ-ын гишүүн юм уу ямар нэг төрийнөндөр албантушаалтан, төрийн алба хаагчбиш. Би зүгээр л МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн. Улиралд нэг удаа хуралд очдог тийм л хүн.
-Танд хүмүүсээс нуугаад байх их хэмжээний хөрөнгө байгаа хэрэг үү?
-Надад ямар хөрөнгө байдаг юм.
-Гэхдээ та нэгэнт хуулийн ангилалд нь багтаж байгаа юм чинь ХОМөгөхөөс татгалзаж болохгүй биз дээ?
- Хэрэв би төрийн өндөр албан тушаал хашиж байсан бол бүгдийг нь өгнө.
-Ард кино театрыг эзэмшдэг гэж дуулсан?
-Тэр бол миний хувийн өмч. Ард кино театр гээд актлагдсан байшинг би авсанюм. Хүмүүсийг өмчтэй, эрх чөлөөтэй болгоходбор зүрхээрээ зүтгэж, хамаг байдгаа шатаачихаад нэг актлагдсан байшин хувьдаа авч болохгүйюу. Мөнгийг нь төлөөд авсан. Миний хувийн өмч учраас одоо хэн ч халдах эрхгүй.
С.ОТГОН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих