Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын XI дүгээр хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар сумын 2015 оны төсвийг тодотгож, энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудаас хасагдсан ажлуудыг орон нутгийн төсөвт тодотгол хийх замаар хөрөнгө оруулалтанд дахин баталж өглөө.
"ДОЦ ХХК” – ын карьер ашиглах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийн хариуд малчдын нутагладаг газар, тахилгат овоотой ойр гэх үндэслэлээр төлөөлөгчдийн 100 хувийн саналаар татгалзав.
Мөн хайчингийн хөндийн үр тарианы 1000га газрын дуудлага худалдааны орлогоор санхүүжүүлэх бараа, ажил үйлчилгээний жагсаалтыг хавсралтаар батласан байна. Мал эмнэлэг үржлийн тасаг болон байгаль хамгаалагчийн ажлын мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлт, заавар зөвлөмжийг өгсөн байна .
Bulgan.dd.gov.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих