УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яам хамтран маргааш "Жижиг дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулган"-ыг зохион байгуулах гэж байна. Чуулганд Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхэлдэг жижжг дунд үйлдвэрлэлийн төлөөлөл болж нийт 350 орчим үйлдвэрлэгч оролцох аж. Мөн тус салбарт үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 200 орчим хүн оролцож санал бодлоо солилцох юм байна.
Түүнчлэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих зээлийн бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгож буй хөнгөлөлттэй зээл, түүний үр дүн зэрэг олон сэдвээр нээлттэй хэлэлцүүлгүүд явагдаж чуулганаас ЖДҮ эрхлэгчдийн үндсэний чуулганаас зөвлөмж гаргах ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих