Ирэх сарын 9-нд Москва хотын Улаан талбайд болох Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн парадад монгол цэргийн бие бүрэлдэхүүн улсаа төлөөлөн оролцох юм. Жагсаалын бэлтгэлийн ажилтай уржигдар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн болон Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар танилцсан юм. Харин энэ үеэр буюу парад алхаж байх үед нэгэн цэргийн гутал сугарч хоцорсон талаарх зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байна. Тэгвэл энэ асуудалд Батлан хамгаалах яамнаас албан ёсны тайлбар хийжээ.
Тус яам фэйсбүүк хуудастаа "Цахим сүлжээгээр манай цэргийн албан хаагчийн гутал сугарсан тухай элдвээр бичиж байна. Гутлын үдээс нь хатуу, дээрээс нь хөлөө дээш жийлттэй учраас сугарчихсан бололтой. Гэхдээ гутал нь сугарсан ч түүртэлгүй, ажралгүй, жагсаалаа хөөдөлгүй дуусгаж байгаа нь өөрөө чухал. Эд зүйлээс илүү эзэн нь өөрөө бэлтгэгдсэн байгаа нь хамгаас чухал. Мэдээж энэ бол том сургамж” хэмээн бичжээ.
Б.ЦЭЛМЭГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих