Өнөө өглөө зарим вэбсайтуудаар "Цагаа олоогүй хэнээрхэл” нэртэй нийтлэл гарсан юм. Энэхүү нийтлэлд Хэрлэн сумын нутагт түймэр гарах үеэр сумын засаг даргын орлогч Т.Энхтөр хар хүрэм, ганган зангиа, цэвэр цэмцгэр хувцастай зогсож байсныг шүүмжлээд өмссөн хувцаслалт нь цаг үеэ олоогүй байсан гэжээ. Түүнчлэн "Ингэж дэгжирхсэний оронд нэг хувин ус бариад эсвэл гал цохиж унтраах тааран шуудайтай очсон бол арай л бодитой зөвлөгөө болох байлаа” хэмээн бичжээ.
Тэгвэл энэ талаар сумын засаг даргын орлогч Т.Энхтөр олон нийтийн сүлжээгээр дамжуулан "Хүн бүхэн тэвдэж байхад хувцсаа сольж амжилгүй шууд түймрийн газар очсон нь тэр” хэмээн тайлбарласан байна.
Миний постолсон энэ зураг олон нийтийн сүлжээгээр янз бүрээр бичигдэж байгаа тул болсон явдлын талаар тайлбар хүргье.
2015 оны 04-р сарын 14-ний өдрийн 16 цаг 30 мин-д Чойбалсан хотын зүүн талд түймэр гарлаа, салхины эрч их байгаа яаралтай унтраах хэрэгтэй,ОБХ-ийн 2 тасгийн 60-аад албан хаагч халхгол суманд гарсан түймэр унтраахаар явсан,энд 1 тасаг үлдсэн хүн хүч дутмаг байна гэсэн дуудлага аваад 16.40-д тамгын газрын албан хаагчдаа /бүгд ажил дээрээсээ ажлын хувцастайгаа./ аваад шууд эхлээд түймрийн голомтод байгаа айлуудаа аврахаар явсан.Хувцсаа солих хугацаа байгаагүй.Энэ зураг дээрх айл бол Чойбалсан хотоос зүүн тийш 30 км-т орших малчин н.Ган-сэлэмийнх гэдэг айл.Энэ айл хүн хүчний дутмаг байдлаас болж малын хашаандаа гал оруулсан байсан.Бид очиж унтрааж,залгаа байсан модон байшинг нь болон малтай хашааг нь галаас хамгаалж чадсан.Харин энэ малчин залуугийн автомашин шатсан.Энэ айлаас гадна дахин 2 эсгий гэртэй айлд гал орохоос хамгаалсан.Тэр нь нөгөө зурагнуудаас харагдаж байгаа байх.Айлуудаа хамгаалж дуусаад хээрийн түймэр унтраах ажилдаа орцгоож 2015 оны 04-р сарын 15-ны үүрээр 05 цагт түймрийг бүрэн унтраасан.Энэ зураг бол энэ айлын галыг унтрааж дуусаад дараагын айл руу хөдлөхийн өмнөх зураг юм шүү.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих