Америкийн задлангийн эмчийн яриаг энэхүү видеоноос үзээрэй. Араб гаралтай энэ эр "Украинчууд үнэндээ европчуудын сэлбэг болж байна" хэмээн ярьжээ. Аймшигтай, шоконд оруулам, итгэхэд бэрх ярилцлагыг товчлон хүргэж байна.
"Европын холбоо үнэндээ Украиныг эгнээндээ элсүүлж авахаас татгалзаж байгаа ч сэлбэг болгохыг дуртайяа зөвшөөрчээ" хэмээн энэ талаар зарим сэтгүүлчбичиж байна. "Novorus.info" дээр нийтлэгдсэнтэй төстэй иймэрхүү видео интернэтээр дүүрэн байгаа тул харьцуулан, итгэх эсэхээ өөрөө мэдтүгэй.
...Миний яриа бусдад тус болох байх гэж найдна. Би 2009 онд Америкт сурахаар ирсэн... Гэвч би 2013 онд "Pre-Med"-н шалгалтад унав.... Сирийн үйл явдал хүчээ авч, эцэг эхийн маань бизнес хүнд байдалд орсон. Ингээд би ажил хайлаа...
...Ажлын визгүй надад Цагаачлалын албаны нэг хүн ажил санал болгов. Өндөр цалингаас гадна дараа нь ажлын виз авах боломжтой гэсэн. Түүнд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалч хэрэгтэй байлаа. Би шууд л "Ийм мэс засал ил хийх зөвшөөрөлгүй" гэдгээ хэлэхэд тэр "Энэ бол Засгийн газрын дотоод захиалга. Хэрэв хамтран ажиллавал бүх бичиг баримтыг янзалж өгнө. 3 сар бэлтгэл хийж, чамайг шалгасны дараа дансанд чинь мөнгө хийж, ажлын виз олгоно" гэсэн.
Тэгээд би ажиллахын зэрэгцээ сургалтын төлбөрөө өөрөө хийх боломжийг зөвшөөрч 2013 онд Украин явлаа. Би өмнө нь оюутан солилцоогоор 3-р дамжаанд байхдаа нэг удаа Украинд очиж байсан.... Тэгээд ч би Сирийн дунд сургуульд орос хэл жаахан сурсан тул хэл ойлголцоход ядах юмгүй байв.
Харин эцэг, эх маань эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг эсэргүүцдэг тул намайг Украинд юу хийж байгааг хэн ч мэддэггүй байсан. Тэд намайг энхийг сахиулагчдын хамт жирийн эмчээр Украинд очсон гэж итгэсэн юм.
Мэдээгээр ч зөвхөн ингэж ярьж байлаа. Би бүр тэр үеэс л эрхтэн шилжүүлэх суулгах ажиллагааг бүрэн боловсруулсан аргачлал, стандартын дагуу хийхээ мэдэж байсан. Гэхдээ дэлхий даяар донор эрхтэний хомсдол бий. Иймээс эрхтэн шилжүүлэх ажиллагааг нууцаар санхүүжүүлэх нь бий. Тэгэхээр зөвхөн ёс суртахуун, угсаатны даваа, өөрийн совестьтэй хэлэлцээр хийх л үлдэв.
Бусад асуудлыг шунахай түшмэд, цэргийнхэн хэдийн шийдчихсэн аж. Олон орны эрх баригчид үүнийг мэдэж байгаа. Иймээс тэд бусад оронд биднийг дэмжиж, аюулгүй байдлыг хангана гэж амласан юм.
....Дараа нь бидэнд сэтгүүлчийн олон улсын үнэмлэх өгсөн.... Нэг жил өөр улсад ажиллаад дараа нь АНУ-д буцаж ирэн миний шинэ амьдрал эхлэх байв....
АНУ-ын Элчин сайдын яамнаас холгүй нэг байранд биднийг байрлуулсан. Хачин хүмүүс ирж "Хүнд өвчтэй хүмүүст зориулан задлан хийж эрхтэн авна" гэж англи, украин хэлээр тайлбарлав.
7 хоног бүр бид харуул хамгаалалттайгаар хотын захад хаяг, нэргүй хувийн жижигхэн эмнэлэгт очдог. Энд ээлжээр мэс засал хийж, заримдаа тэндээ бүр унтдаг байв. Ийм байдлаар 5-р сарын 1 хүртэл үргэлжилсэн...
...Орой гэхэд бид Одесст ирсэн. Онцгой нөхцөлд мэс засал хийх зориулалттай хөдөлгөөнт 2 комплексийг энд аль хэдийн бэлджээ. Гэхдээ тэр үед гудамжинд маш тайван байсан. Биднийг 2 хувааж манай хэсэг нь хотын захад үлдэж, нөгөө хэдийг хотын төв рүү авч явлаа. 5-р сарын 2-нд бүгдийг өглөө эрт сэрээж, донор эрхтэн хүлээн авахад бэлд гэсэн. Бид хотын хэсгийн боксыг хүлээн авч, удаан хугацаагаар тээвэрлэхэд бэлдэх ёстой болов. Бүтэн өдөржингөө бид яг л цөллөгийн ялтнууд шиг автомат бууны овоо хараан дор, цэргийнхний орилоон хашгираан дунд ажилласан. Бид анх удаа өөрсдийн амь насны төлөө айж эхлэв.
Миний нүд энэ ганцхан өдөрт мэс засалч болохоор суралцах бүх хугацаандаа хараагүй төчнөөн эрхтэнг харсан. Тэднийг хаанаас авч ирж байгаа вэ? Яагаад ганцхан өдөрт ийм олон байна вэ?
Бид хотын мэдээг харж амжаагүй, харин орой нэг маань "Хотод цуст яргалал явагдаж байна" гэсэн. Ямар нэг аймшигтай юм болж байгааг бид ойлголоо. Бүх юм маш хурдан болж өнгөрөн, бүгд л ганц өдөрт аль болох олон эрхтэн цогцсоос салгаж авахаар яарч байв.
Цогцсоос бөөр салгаж авахад биологийн үхлээс 30 минутын дараа... зэрэг тодорхой нөхцөл заадаг, иймээс бүгд амжихыг хичээж биднийг яаруулж байсан. Эхний баг буюу хотын төвийн "бэлтгэгчид" ч бас яарчээ, яагаад гэвэл амьд хүнээс салгаж авсан "амьд бөөр" бол үхсэн хүний бөөрөөс илүү үнэ цэнэтэй.
Уураг тархины гадар нь хүн үхсэнээс хойш 3-4 минутын дараа үхдэг бол бөөр 30 минут амьд байдаг. Иймээс бөөрийг хичнээн эрт салгаж аван нөөшилнө дараа нь шилжүүлэн суулгахад төчнөөн илүү тохиромжтой. Ер нь донорын зүрх цохилж байхад авбал задлан хийж авбал бүр төгс.
...Цэргийнхний дарамтан дор бүгд л "амьд бөөр"-ний анд гарсан. Мэс засалд бэлдэн йод ба зеленкоор цээж, гэдэс, цавийг арчина. Хоёр гарыг дээш өргөн бинтээр боож, тэгээд донорын гэдсэн дээр хэрээс хэлбэрийн зүсэлт хийж, эрхтэнгүүдийг гаргаж авдаг.
Одесст болсон үйл явдлын дараа бүх юм амлаж байснаар өөр гэдгийг ойлгосон. Биднийг эмчээр ажиллуулна гэсэн, гэтэл бид задлангийн эмч болж цэргүүд, энгийн иргэдийн хүүрийг задалж байлаа...
Тэгэхэд 5-р сарын 2-нд бид Одесст Наливайченко гэдэг цэргийн том, чухал хүний тухай сонссон. 2 цэрэг манай боксуудыг машинд ачиж байгаад унагаахад офицер тэднийг удаан өшигчиж "Хэрэв та нар ядаж нэг бокс гэмтээвэл би өөрөө та нарын бөөрийг Наливайченкод бэлэглэнэ" гэж хашгичиж байлаа.
Бид 5-р сарын 3-нд өглөө эрт нэг хот буюу том тосгонд ирсэн.... 1 өдрийн дараа манай 3 машин цааш явлаа, Славянск, Краматорск гээд хотуудын хооронд шөнө явдаг. Бид яг л Франкенштейний боолууд шиг өдөр болгон нэг л ажлаа хийж, цогцсуудаас эрхтэн салгаж авсаар байв. Тэд дандаа цэргүүд байсан.
Шууд л хот, тосгоны гудамжинд, өдөр бүр гар цусанд будаастай. Ёстой тамын тогоо. Өглөөнөөс орой хүртэл эрэмдэглэгдсэн бие цогцсууд, эрчүүд эмэгтэйчүүдийн нүүрэн дээрх аймшгийг харсаар л.
Бидэн дээр үхэж байгаа цэргүүдийг тулааны талбайгаас шууд авч ирэхийн зэрэгцээ маш цэвэрхэн, арчилгаа тордолгоотой цогцсуудыг авч ирж байлаа. Тэднийг голдуу толгой руу нь ганц буудаж хөнөөсөн байдаг. Энэ л эмч хүний хардаг хамгийн аймшигтай зүйл гэж би бодож байсан. Гэтэл жинхэнэ аймшиг биднийг хүлээж байсан байж. Бид үнэндээ хүний эрхтэнг салган авч, тээвэрлэх цувааны нэг хэсэг болжээ.
Донецкт биднийг авч ирсний дараа нөхцөл байдал бүр аймшигтай болсон. Одоо бидэнд өдөр бүр төлөвлөгөө өгч түүнийг биелүүлэхийг шаардаж эхэллээ. Шатаж байгаа хотын гудамжаас юу авч ирэх ёстой талаарх жагсаалтыг бидэнд өгдөг. Энэ жагсаалтад хүүхдүүд, жирэмсэн эхчүүд ч байсан. Төлөвлөгөө биелүүлэхээс татгалзсан эмч нарыг зодож, "Өөрсдөө донор болно шүү" гэж сүрдүүлж байлаа.
Эхний багийн 2 эмч 7 хоногийн дотор алга болсон, тэднийг хотоос эргэж ирээгүй гэж бидэнд тайлбарлав. ...Бид зунжингээ подвалд ажилласан. Цэргийнхний араас явж тулааны талбайг цэвэрлэсээр байв.
... 8-р сард энэ тамаас гарсан даа. Бид тавуулаа машинтай хотоос гарч яваад (жолооч, 2 мэс засалч, 2 харуул) онхолдлоо. Манай 12 боксод донор эрхтэнүүд байсан. ..Дараа нь буудалцаан болж би ухаан алдсан. Ухаан ороход харанхуй болжээ.
...Надад сэтгүүлчийн үнэмлэх байсан, би өөрийгөө "Баривчлагдаад 2 сар болж байгаа" гэж тэдэнд тайлбарласан. ...5 хоногийн дараа олон улсын байгууллагад намайг нэг сэтгүүлчтэй (жинхэнэ) хамт хүлээлгэж өгөв. Ингээд гэрт лүүгээ харих урт бөгөөд хүнд зам эхэллээ. Одоо би аюулгүй газарт байгаа, надтай цуг ажиллаж байсан олон залуус бас адил гэж найдаж байна.
Хүнлэг бус, харгис бөгөөд бидний амьдралыг эрс өөрчилсөн энэ дайныг мартахгүй. Аллах заримдаа бидний сэтгэл санааг аврахын тулд онгод сүнсийг маань эвддэг.
www.mnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих