Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан Eagle телевизийн зочны цаг нэвтрүүлэгт оролцож Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Түүний байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Б.ЖАРГАЛСАЙХАН: Үгүй гэдэг үгийг ойлгодог болох хэрэгтэй
- Энэ улс орон чинь эзэнтэй. Арав гаруй жил эзэнгүй юм шиг явж ирлээ. Үгүй гэдэг үгийг ойлгодог болох хэрэгтэй. Заавал хулгай дээрэм хийж байж санаа амардаг байж болохгүй.
- Тавантолгойг Оджаргал, Оюунгэрэл хоёрт л өгөхгүй бол маргааш Монголд Улс сөнөх гэж байгаа юм шиг "юм яриад байгаа”.
- Энержи ресурс компани Монголд бүртгэлгүй, Вержина арал дээр бүртгэлтэй компани. Тавантолгойг энэ компанид өгөх юм бол хөрөнгийн бирж дээр хувьцааны хэмжээ нь өсөөд, энэ хүмүүс тэндээс хэдэн төгрөг аваад Монголыг хаяаад зугтана.
- Эм Си Эс –ийн Шангирила гээд маш царай муутай байшингийн 90 гаруй хувийг Kери групп эзэмшиж байна энэ зөв юм уу.
- М Си Эс манай үндэсний компани биш Хонгконгийн Кери гэж группийн хувьцаат компани. Түүний жижигхэн хувь эзэмшигч нь Оджаргал.
- Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Монголын төр эзэмшдэг, 49 хувийг Оросын төр эзэмшдэг. Эрдэнэт үйлдвэр монголд ашигаа өгөөд болж байна. Тавантолгой манай хоёр дахь Эрдэнэт байж яагаад болдоггүй юм.
- Тавантолгой хөрөнгө оруулалтын гэрээ бол "Дээрэм”-ийн гэрээ байна лээ.
- Аравхан өрх, айл л Тавантолгойн бүх юмыг аваад хэрэглэх гэж байна. Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан ч тэр хувьцааны мөнгө Монголд ирэхгүй.
- Би Оджаргал, Сү.Батболд, Оюунгэрэл нарыг хайрлаж өрөвдмөөргүй байна. Тэд бол хагарталаа идэж ууж байгаа.
- Тавантолгойн 51 хувийг төр эзэмших ёстой. Эрдэнэс тавантолгойн менежментийг ил болгох хэрэгтэй. Тавантолгойг хоёрдогч Эрдэнэт болгох хэрэгтэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих