Хэдхэн хоногийн өмнө сошиал сайтуудаар гарсан монгол морьдын хөшөөний учиг тайлагджээ. Москва дахь Монголын Элчин сайдын яамны байрны дэргэд "Ялалтад тэмүүлсэн морьд”-ын хөшөөг манай талаас Оросын талд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Зөвлөлт Монголын дайчдын дурсгалыг хүндэтгэхийг хүссэн иргэд уран бүтээлчид хамтран энэхүү хөшөөг бүтээжээ.Берлин хүртэл явсан жижиг биетэй ч хүч чадалтай, эзэндээ үнэнч монгол морьд ийнхүү хөшөөтэй боллоо. Дайн эхэлсэн 1941 оноос хойш монголчууд агт морьдоо фронт руу илгээж байсан бөгөөд 1943 он гэхэд таван морины нэг нь монгол морь байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Фронтод манайхаас нийт 500 мянга орчим морь илгээсэн байдаг. Өөртөө баймгүй их хүчийг гарган зүтгэж өөрөө хоолоо олж иддэг байсан морьдыг оросууд "монголок” хэмээн өхөөрдөн нэрлэдэг байсан гэж фронтын ахмад дайчид дурсан ярьсан байдаг."Ялалтад тэмүүлсэн морьд”-ын хөшөөг танилцуулах ёслолын арга хэмжээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгийн Газрын дарга П.Цагаан, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нар болон хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид оролцсон байна.
garag.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=9455
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих