Их Британийн ерөнхий сайд агсан Уинстон Черчиллийн ач хүү, сэр Николас Соумс "Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд Их Британийг төлөөлж байгаадаа маш баяртай байна” гэж мэдэгджээ.
«Их Британийг Дэлхийн хоёрдугаар дайн төгссөний 70 жилийн ойн Москвагийн арга хэмжээнд төлөөлөн оролцох нь миний хувьд том аз юм. Баярын арга хэмжээнд оролцож байгаа нь бид холбоотон болон нацистуудын эсрэг нэгдсэн фронтоор тэмцсэнд учир утга нь байгаа” хэмээн тэр мэдэгджээ.
Түүний өвөө нь нацизмын эсрэг тэмцэлд Оросын оруулсан хувь нэмрийг үнэлдэг байсан гэдгийг мөн онцлон хэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих