Улсын маань нийслэл Улаанбаатар хотын захирагч болонгуутаа баатар маань олон сайхан ажил хийсэн. Олон муухай ч ажил хийсэн. Харин муухайгийнх нь нэг бол яалт ч үгүй хулгай дээрмийн шинжтэй юм шиг санагддагаа нуух юун. Нэгдүгээр эгнээнд тавьсан машинуудыг хайр гамгүй ачиж, дугуйг нь түгжиж байгаа нь нэг төрлийн дээрмийн шинжтэй зүйл гэж би хардаг. Учир нь өөрийн гэсэн унаатай байх эсэх нь хүний хувийн асуудал. Гэтэл олон нийтийн эзэмшлийн замын нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан гээд л ачаад аваад явчихна. Дотор нь нялх нойтон хүүхэд байхад ч ачиж байсан тохиолдол гарч байлаа. Мөн дугуйг түгжинэ. Энэ бүхнийхээ дараа ачсан машиныхаа эзнээс 70-80, түгжсэн машинаасаа 20 мянган төгрөг авч байж сая нэг юм суллаж явуулна даа. Өнөөх ачдаг, түгждэг нөхдүүд нь ч гэсэн сүүлдээ мэргэшээд эхэлсэн гэж байгаа. Яг л чоны мөр хөөж буй хашир анчин шиг эсвэл тарваганы гараа сахиж буй мэт л аашилдаг аж. Ажлаасаа орж бичиг баримт аваад гараад ирэхийн хооронд/3-5 минут/ аль хэзээний машиныг нь ачаад явчихсан байсан талаар нэгэн танил минь хуучилсан. Ямар сайндаа л "Олон улсад нэртэй банкны дээрэмчин монголд банк дээрэмдээд баригдсаны учир нь дээрмээ хийчээд гараад ирэхэд нь машиныг нь аччихсан байсан” гэсэн онигоо хүртэл зохиогдож байхав дээ.
Хууль тогтоомж, дүрэм журмыг гаргаж, баталж, хэрэгжүүлж болно. Ард түмэн ч хуулийн дор бүгд тэгш эрхтэйг санаж даган биелүүлэх зайлшгүй үүрэгтэй. Гэхдээ тухайн хууль, журмыг хэрэгжүүлэхэд олон нийтийн эрх ашиг хэр хэмжээгээр зөрчигдөх вэ гэдгийг нь бодолцох ёстой. Бусдад саад учруулан нэгдүгээр эгнээнд машинаа орхисон нөхдүүдийн машиныг ачиж, түгжиж, тэр ч бүү хэл хурааж ч болно. Харин нэгдүгээр эгнээнд зогсохоос өөр гарцгүй байгаа ийм үед ингэж болохгүй. Машиныг ачихыг тулд эхлээд төлбөртэй ч хамаагүй авто зогсоолуудаа хангалттай болгох хэрэгтэй. Цөөхөн хэдэн жишээ дурдая. НЗДТГ-аар орж хөөцөлдөх ажилтай хүн, Монгол банк орж валют солиулах хүн, "Туушин” зочид буудалд уулзалттай хүн хаанаа машинаа тавих вэ, эрхэм хотын дарга аа. Ялангуяа танай тамгын газарт орохын тулд багаар бодож хоёр километрийн хол машинаа тавиад танайхруу алхаж хүрнэ. Гэтэл машиныг хүмүүс явган алхахгүйн тулд анх зохион бүтээж, одооч яг л ийм хэрэгцээний төлөө худалдан авсаар байгааг юу гэх вэ?
Одоо бүр сүүлдээ байчихаад байр орон сууцны дунд оруулаад зогсоочихсон машиныг хүртэл хээв нэг ачаад аваад явдаг болж. Энэхүү ачилт, түгжилтийн ард нилээд том бизнес, ашиг сонирхолын зөрчил явагдаж байгаа гэж олон хүн харддаг. Саяхан даа ШӨХТГ-аас энэ бүх зүйл нь хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл, ингэж ачуулж, түгжүүлсэн жолооч нар мөнгөө шүүхээр нэхэмжлээд буцаан авч болох тухай мэдэгдсэн. Гэтэл Үүл баатар маань энэ асуудал дээр сарнин замхарч, буулт хийн эргэж харахын оронд "Надаар дамжуулан улс төр хийж байгаа юм. Би чинь ширлээд дархлаа тогтчихсон хүн” гэсэн алдарт үгээ дахин давтан өгүүлж, энэхүү цэцэглэн хөгжиж буй бизнесийг цээжээрээ хамгаалаад өнгөрсөн. Ингэж л зогсоолоо шийдэхийн оронд нүд улаан мөнгө цагаан гэгчээр мөнгөний араас улайран хөөцөлдсөөр байна.
Эрхэм хотын дарга таныг нийслэл хотын төлөө олон сайхан зүйл хийж байгаа, хийхийг хичээж байгааг тань эхэнд дурдсан. Харин энэ бүхнийхээ төлөөс болгож байгаа юм шиг энэ мэт хэт их мөнгөний ажлаа түр зогсоож, түүний оронд хотын төвдөө олон сайхан машины зогсоолыг нэн даруй шийдэх хэрэгтэй байна. Харин түүний тань дараа миний бие машинаа нэгдүгээр эгнээнд тавьсан байвал машиныг минь нийслэлийн орлого болгодогсон уу? Аль эсвэл өөрөө авдагсан уу өөрөө мэдээрэй, дарга аа.
Т.АЮУ

URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=9653
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих