Мэдээллийн технологийн гэх тодотголтой хорин нэгдүгээр зуунд бид гар утас, интернет, компьютерээс салшгүй хамааралтай болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Хүний амьдрал, үйл ажиллагаа, харилцаа холбооны асуудлыг хөнгөвчилж, бүрэн шийдсэн гэхдээ цаашдаа ч улам хөгжих салбар.
Харамсалтай нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролд зориулсан тэдний нөхцөл байдалд тохирсон мэдээллийн технологийн бүтээгдэхүүн монголд хэр их байдаг вэ? Монгол улс гурван сая иргэнтэй. Тэдний тодорхой хувийг хөгжлийн бэрхшээлтэй, тодруулбал сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд эзэлж байгаа.
Тэдэнд ямар нэгэн гэнэтийн осол, аваар, яаралтай тусламж хэрэгтэй болох үед тэд хэнд хандахаа, хаашаа залгахаа мэддэггүй. Түргэн тусламжийн 101, 102, 103 утсанд холбогдоход заавал хүний тусламж шаардлагатай зэрэг олон бэрхшээл тулгардаг.
Тэгвэл энэ асуудлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Шуурхай удирдлагын газар хамтран бүрэн шийдвэрлэхээр болсон байна. Үүнийг бататгах санамж бичигт өнөөдөр хоёр тал гарын үсэг зурахаар болжээ.
Б.Хишигдэлгэр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих