Сонгуулийн холимог системийг хамгийн муу сонгуулийн хувилбар байна хэмээн шүүмжлэх иргэд олон байгаа. Тэдний дотор ард иргэдийн сонголтоор биш намын шахааны хүмүүс улс төрд орж ирэн, ажил хийж байгаа хүмүүсээ хавчиж байна, залуу улстөрчдийн орж ирэх боломжийг хааж байна хэмээн үзэх хүмүүс олон байгаа.
Иймд МАН-ын удирдах зөвлөл, намын бүлгийн шийдвэрээр УИХ-ын 2016 оны сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахыг ард түмнээсээ асуусны үндсэн дээр Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох хуулийн төслийг өргөөд барьсан.
Тэгвэл, энэ тал дээр Ерөнхийлөгч болоод УИХ-ын даргын зүгээс дэмжихгүй гэдгээ илэрхийсэн бөгөөд энэ тал дээр улс төрчид өөр, өөрийн үзэл бодлоо илэрхийлээд байна. Жишээлбэл:
УИХ-ын дарга З.Энхболд: - Ард нийтийн санал асуулга нэрээр зургаан тэрбум төгрөг зарцуулах шаардлагагүй.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: - Бид маш бага төвшинд буюу нэгээс хоёр тэрбум төгрөгийн хооронд санал асуулга явуулах боломж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэг тэрбум төгрөг гэдэг нэг даргын унаж байгаа үнэтэй машины 60 хувийн үнийн дүнтэй тэнцэнэ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: - Зардлын хувьд холбогдох тооцоо судалгааг Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргасан. Хуулийн дагуу санал асуулга явуулах юм бол дөрөв орчим тэрбум төгрөгийн зардал гаргана. Санал асуулга явуулах хэлбэрүүд байна. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг сайд гар утасны мессежээр санал асуулга явуулж байсан. Бүр болохгүй бол ийм хувилбар байхыг ч үгүйсгэхгүй” хэмээсэн.
Энэ бүхний хариуд СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдбаатар С.Бямбацогтод хариу илгээж, ард нийтийн санал асуулга зохион байгуулахад шаардлагатай төсвийн төслийг хүргүүлжээ. Энэ тооцоонд тусгаснаар ирэх сонгуулийг ямар төрлөөр явуулахыг иргэдээс санал авахад шаардлагатай төсөв 8 тэрбум 30 сая төгрөг шаардлагатай гэсэн байна.
Гэтэл эдийн засаг хямарлаа хэмээн ард түмнийг өдөр шөнөгүй бүсээ чангалыг үүрэгдэж байж гадны орнуудруу десант, десантаараа хөвөрч, зөвхөн ямар сонгууль явуулахаа шийдэхийн тулд 8, 9 тэрбумаар даргиж байвал, больчих. Хуучнаараа байсан нь дээр. Харин энэ их мөнгөөрөө одоо болтол цалинг нь тавьж чадаагүй эцээж байгаа багш, эмч нарынхаа цалинг тавьсан нь дээр биз ээ.
Б.Хишигдэлгэр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих